Мэдээ мэдээлэл
2019 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:
- Төсөл нь: - Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
- Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх
- Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
- Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан бодитой тодорхойлсон байх,
- Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,
Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ