Инноваци
Олон улсын хөгжлийн орчин үеийн нийтлэг шинж нь мэдлэг бий болгох, дэлгэрүүлэх, ашиглахад суурилсан эдийн засгийг төлөвшүүлэх буюу инновацийн нийгмийг байгуулахад чиглэж байгаа бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил нь тухайн орны эдийн засгийн хөгжил болон дэлхийн зах зээл дээр түүний өрсөлдөх чадварыг тодорхойлдог.
Манай орны хувьд суурь судалгаанд үндэслэсэн "мэдлэг бий болгох" орчныг боловсролын болон үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо, төрийн цогц бодлогын хүрээнд эрх зүйн орчин, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх замаар хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь Үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэгтэй институтийн хувьд шинжлэх ухаан, технологийн инновацид түшиглэсэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг чиглэсэн стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажилладаг. Үүнд:
Эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үнэлэх, эрхийн хамгаалалт хийлгэх, түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл ажиллагааг бодлогоор дэмжих, чиг үүргийн бүтцээр дэмжлэг туслалцаа үзүүлэхд;
Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам (2014)-ыг баримтлан, харъяа байгууллагуудын дэргэд гарааны компани байгуулах, байгуулагдсан гарааны компаний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэх, өсөн тэлэхэд нь бүх талын дэмжлэг, менежментийн туслалцаа үзүүлэх;
Инновацийн салбарын хүний нөөцийг сургах, бэхжүүлэх, чадавхжуулах, энтрэпренёр судлаачийг бэлтгэх, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
Шинжлэх ухаан, технологийн инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, инновацид ээлтэй экосистемийг бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, шинжлэх ухаан, технологийн бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацийг хэрэгжүүлэх түншлэлийг бий болгох, түншлэгчдээ дэмжлэг туслалцаа үзүүлэх;
Оюуны өмчийн жагсаалт
Ашигтай загвар
Шинэ бүтээл, ашигтай загварын жагсаалт.
| № | Бүтээлийн нэр | Улсын бүртгэл | Мэдүүлгийн бүртгэл | Анхдагч огноо | Зохиогчийн нэр | Эзэмшигчийн нэр | Хүчинтэй хугацаа |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Литийн ионы батарей | 20-0002847 | 20-2018-0003795 | 2018.04.26 | П.Алтанцог, Л.Сарантуяа, Г.Сэвжидсүрэн | ШУА, Физик технологийн хүрээлэн | 2025.04.26 |
| 2 | Хөөсөн шил гарган авах арга | 20-0002381 | 20-2014-0003065 | 2014.10.31 | П.Алтанцог | ШУА, Физик технологийн хүрээлэн | 2021.10.31 |
| 3 | Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг газрын ховор элементээр баяжуулан гарган авах арга | 20-0002404 | 20-2015-0003114 | 2015.01.26 | П.Алтанцог | ШУА, Физик технологийн хүрээлэн | 2022.01.26 |
| 4 | Цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр арилгах гумины хүчжүүлсэн бэлдмэл бэлтгэх арга | 20-0003095 | 20-2019-0004113 | 2019.09.24 | Ж.Дугаржав | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2026.09.24 |
| 5 | Загасны хөврөлийг хөдөлгөөнгүй байдалд өсгөвөрлөх төхөөрөмж | 20-0003167 | 20-2020-0004235 | 2020.03.05 | Б.Мэндсайхан | ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн | 2027.08.28 |
| 6 | Коллагений гидролизат агуулсан үрчлээний эсрэг гелийн найрлага, түүнийг бэлтгэх арга | 20-0003280 | 20-2020-0004349 | 2020.08.28 | Н.Оюунбилэг, Ч.Батсүх, Н.Индра, М.Баяржаргал | ШУА, Технологийн инкубатор | 2027.08.28 |
| 7 | Нүүрсний үнсэнд суурилсан шингээгч материал, түүнийг үйлдвэрлэх болон хэрэглэх арга | 20-0003211 | 20-2020-0005254 | 2017.09.20 | Ж.Тэмүүжин Ц.Отгонтуяа | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2024.09.21 |
| 8 | Цэвэршилт өндөртэй мөнгөний нитрат гарган авах арга | 20-0003332 | WFP2021011620 | 2021.01.28 | Г.Оюун-Эрдэнэ Р.Уламбаяр | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2028.01.28 |
| 9 | Чацаргана жимсний шахдаснаас биофлавонойдын бэлдмэл гарган авах арга болон биофлавинойд бэлдмэл | 20-0003336 | 20-2021-0004489 | 2021.05.13 | Б.Мөнхцэцэг, Б.Баярмаа, Д.Мөнгөннаран, Д.Одончимэг | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2028.01.28 |
| 10 | Ванны шар сүүн бөмбөлөг, түүнийг бэлтгэх арга | 20-0003351 | 20-2021-0004470 | 2021.03.29 | Ж.Ариунзаяа Н.Индра Д.Бямбасүрэн Ч.Батсүх С.Жавзанпагма | ШУА, Технологийн инкубатор | 2028.03.29 |
| 11 | Хувьсах соронзон орон үүсгэх төхөөрөмж | 20-0003423 | MN/20-2021-0004573 | 2021.12.22 | И.Хишигдэмбэрэл Д.Сангаа Э.Уянга | ШУА, Физик технологийн хүрээлэн | 2028.12.22 |
Зохиогчийн эрх
Барааны тэмдэг
Барааны тэмдэг
......
Оюуны өмч, технологи дамжуулалт
Оюуны өмч, технологи дамжуулалт
Оюуны өмчийн хууль эрх зүй
Оюуны өмчийн төрөл
Оюуны өмчийг ерөнхийдөө 2 хуваадаг:
1. Аж үйлдвэрийн өмч
2. Зохиогчийн эрх
Аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээл бол аж үйлдвэр, түүний хөгжилтэй салшгүй холбоотой бүтээл бөгөөд улсын бүртгэлд орж эрхийн хамгаалалт хийснээр түүнийг захиран зарцуулах онцгой эрх үүснэ. Аж үйлдвэрийн өмч:
• Шинэ бүтээл
• Ашигтай загвар
• Бүтээгдэхүүний загвар
• Барааны тэмдэг
• Газар зүйн заалт
Эдгээр аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээлд буюу шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэхийн тулд Оюуны Өмчийн Газар (ОӨГ)-т мэдүүлэг бүрдүүлэн өгч, тодорхой хэмжээний шалгуур хангасан тохиолдолд эрх эзэмшигчид нь албан ёсоор патент (шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар) эсвэл гэрчилгээ (барааны тэмдэг, газар зүйн заалт) олгосноор хүчин төгөлдөр болдог. Эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмч бол зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт зөвхөн эрх эзэмшигч нь захиран зарцуулдаг эрхтэй юм. Өөрөөр хэлбэл монопол эрх болно. Эрх эзэмшигч нь энэхүү давуу эрхээ ашиглан бизнесийн үйл ажиллагаа явуулах, эсвэл эрхээ бусдад лицензээр хэрэглүүлэх, худалдах гэх мэтээр ашиглаж, эдийн засгийн үр ашиг хүртэнэ.
Зохиогчийн эрхийн бүтээлд оюуны бүтээлч үйл ажиллагаагаар туурвисан шүлэг, дуу, тууж, жүжгийн зохиол, уран зураг, компьютерын программ зэрэг бүтээл орно. Зохиогчийн эрхийн бүтээл нь бүтээлийг туурвингуут шууд (автоматаар) эрх нь үүсдэг онцлогтой. Харин бүтээлийнхээ талаар материал бүрдүүлэн ОӨГ-т мэдүүлэг гарган, бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авч бүртгүүлж болдог.
Оюуны өмчийн мэдүүлэг гаргах тухай
a. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн
Инновацын тухай хууль (линк), Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам (линк)-ын хэрэгжилтийг хангах үүднээс ШУА-ийн Технологи дамжуулах журам (линк)-ыг 2017 онд батлагдсан. Журмыг үндэслэн 2012 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн эзэмшигчийн эрхийг хувь судлаачаас байгууллагын өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Оюуны өмчийг эзэмших тухай Дараах тохиолдолд ШУА (харьяа хүрээлэн) оюуны бүтээлийг эзэмшинэ (Технологи дамжуулах журам 5.1). Үүнд:
• ШУА-ийн нөөц, эрдэм шинжилгээний зардал ашиглан бүтээсэн,
• ШУА-иас цалин, хөлс, тэтгэлэг авч хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд бүтээсэн,
• Албан үүргийн эсвэл гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бүтээсэн,
• Иргэн хуулийн этгээдтэй ШУА-ийн байгуулсан гэрээт болон захиалгат судалгааны гэрээнд өөрөөр заагаагүй.
• Улсын төсвийн хөрөнгөөр (Жишээ нь: ШУТСан) гүйцэтгэх судалгааны ажлын гэрээнд өөрөөр заагаагүй
Дараах тохиолдолд зохион бүтээгч, зохиогч оюуны бүтээлийг эзэмшинэ (Технологи дамжуулах журам 5.2). Үүнд:
• Технологи дамжуулах журам 5.1-д заасан оюуны бүтээлийг ШУА эзэмших эрх үүсээгүй,
• ШУА оюуны бүтээлийг эзэмших эрхээсээ татгалзсан (Маягт А1- татах линк),
• Зохион бүтээгч, зохиогч албан үүргийн дагуу болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бүтээгээгүй,
• Зохион бүтээгч, зохиогч нь үндсэн ажлын цагаас бусад цагт, ШУА-иас гадуур бүтээсэн,
• Албан болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу боловч бие даасан судалгаа, туршилт хийхдээ ШУА-ийн нөөцийг төлбөртэйгөөр ашиглан бүтээсэн
Технологи задлах маягт
Оюуны бүтээлдээ эрхийн хамгаалалт хийлгэх зохион бүтээгч, зохиогчид “Технологи задлах маягт”-ыг бөглөн ШУА-ийн Инновац, технологийн хэлтэс (ШУА-ийн төв байр 404 тоот/Оюуны өмч, технологи хариуцсан мэргэжилтэн badamkhatant@mas.ac.mn-линкээр)-т ирүүлнэ. Ирүүлсэн маягтын дагуу оюуны бүтээлийг бүртгэн урьдчилсан хайлт хийж, дүгнэлт гаргана.
ШУА нь Оюуны бүтээлд урьдчилсан хайлт хийж, дүгнэлт гаргасны дараа зах зээлд нэвтрүүлэх боломжтой эсвэл захиалгат төсөл, судалгааны ажлын гэрээнд оюуны өмчийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн бол бүтээлд эрхийн хамгаалалт хийлгэнэ. Зохион бүтээгч нь эрхийн хамгаалалт хийлгэхэд шаардлагатай бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодорхойлолтыг ирүүлнэ.
Оюуны өмчийн өргөдөл ШУА нь эрхийн хамгаалалт хийлгэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, монгол, гадаад болон олон улсын оюуны өмчийн байгууллагад мэдүүлэг гаргах ажлыг зохион байгуулна. Зохион бүтээгч, зохиогч нь оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдлийн маягтыг бөглөж ШУА-д ирүүлнэ (Патентын тухай хууль 16.1). Өргөдлийн маягтыг доорх холбоосоор татна уу.
Шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийн маягт татаж авах
Барааны тэмдэг, Газарзүйн заалтын мэдүүлгийн маягт татаж авах
Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт татаж авах
Технологи задлах маягт A2.pdf
Технологи задлах маягт A2 татаж авах (Word)
Шинэ бүтээл
| № | Бүтээлийн нэр | Улсын бүртгэл | Мэдүүлгийн бүртгэл | Анхдагч огноо | Зохиогчийн нэр | Эзэмшигчийн нэр | Хүчинтэй хугацаа |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Уураг болон токоферол нийлэгжүүлэгч нутгийн омог | 10-0004368 | 10-2015-0005534 | 2015.02.04 | Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, Б.Пагмадулам | ШУА, Биологийн хүрээлэн | 2035.02.04 |
| 2 | Уураг, токоферол нийлэгжүүлэгч хөрөнгө "Wickerhamomyces anomalus-80" омгийг өсгөвөрлөх тэжээлийн орчин | 10-0004369 | 10-2015-0005535 | 2015.02.04 | Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, Б.Пагмадулам | ШУА, Биологийн хүрээлэн | 2035.02.04 |
| 3 | Байгалийн барагшунаас биологийн идэвхит бэлдмэл гарган авах арга | 10-0004367 | 10-2015-0005533 | 2015.02.04 | Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, М.Мэнд-Амар | ШУА, ШУА, Биологийн хүрээлэн | 2035.02.04 |
| 4 | Удвалнавчит тавилгана (Spiraea aquilegifolia Pall)-ыг үрээр тариалах арга | 10-0004356 | 10-2014-0005498 | 2014.12.19 | Я.Гэрэлчулуун | ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн | 2034.12.19 |
| 5 | Tamarix ramosissima L.-г эдийн өсгөврөөр үржүүлж суулгац бэлтгэх арга | 10-0003883 | 10-2012-0004895 | 2012.07.31 | Ю.Оюунбилэг, Ц.Мөнхцэцэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2032.07.31 |
| 6 | Эмийн бамбай (Valeriana officinalis I.)-н бичил ургамлыг in vitro-с ex-vitro (хүлэмж)-д шилжүүлж ургуулах арга | 10-0004260 | 10-2014-0005279 | 2014.02.24 | Н.Оюунгэрэл, О.Хонгорзул, Ю.Оюунбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2034.02.24 |
| 7 | Эмчилгээний шаврын усан ханд бэлтгэх арга | 10-0003968 | 10-2013-0005007 | 2013.01.23 | Г.Ганзаяа, Г.Долмаа | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2033.01.23 |
| 8 | Цахилгаан станцын хаягдал үнсээр цементгүй барьцалдуулагч материал гарган авах арга | 10-0003860 | 10-2012-0004892 | 2012.07.27 | Ж.Тэмүүжин | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2032.07.27 |
| 9 | Алтан гагнуур /Rhodiola rosea. L /-ын хуурай хандыг электрофорозийн эмчилгээнд зориулан гаргаж авах арга | 10-0004006 | 10-2013-0005106 | 2013.06.07 | М.Думаа | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2033.06.07 |
| 10 | Антрацит нүүрсийг хуурай химийн аргаар шууд идэвхжүүлж идэвхжүүлсэн нүүрс гарган авах арга | 10-0004724 | 10-2017-0006058 | 2017.04.25 | Б.Нарандалай | ШУА, Технологийн инкубатор | 2027.04.11 |
| 11 | Эгэл годил өвсний (Acorus calamus L.) бичил суулгацыг эдийн өсгөврөөр гаргаж авах арга | 10-0004708 | 10-2017-0006041 | 2017.04.11 | О.Хонгорзул Х.Алтанзул Ю.Оюунбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2027.04.11 |
| 12 | Бүтээмжит бичил биетнийг ашиглаж биологийн идэвхит биобэлдмэл гарган авах арга | 10-0004842 | 10-2017-0006164 | 2017.11.14 | Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, М.Мэнд-Амар, Б.Пагмадулам, П.Сайнбилэг, Б.Одгэрэл, Р.Үржинлхам, Э.Энхцацрал, Ч.Зулцэцэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2037.11.14 |
| 13 | Монгол догар (Caryopteris mongolica Bge)-ыг тариалах арга | 10-0004848 | 10-2016-0005877 | 2016.09.13 | Я.Гэрэлчулуун | ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн | 2036.09.13 |
| 14 | Сөөгөн боролзгоно (Potentilla fruticosa L.)-ыг тарималжуулах apra | 10-0004849 | 10-2016-0005883 | 2016.09.27 | Ж.Жавхлантөгс Я.Гэрэлчулуун | ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн | 2036.09.27 |
| 15 | Малын арьс ширнээс коллагены гидролизат гарган авах арга | 10-0004928 | 10-2018-0006243 | 2018.04.10 | М.Баяржаргал Т.Ган-Эрдэнэ Н.Ариун Б.Анхцэцэг Б.Мөнхцэцэг Д.Рэгдэл | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2037.11.14 |
| 16 | SARS-CoV-2 эсрэг бие илрүүлэх фермент холбоот урвалын оношлуур, түүнийг бэлтгэх арга | 10-0004987 | 10-2020-0006635 | 2020.09.07 | Ц.Оюунсүрэн, Д.Гантулга, Д.Лхагвасүрэн, М.Номин, С.Золзаяа, Б.Хүрэлсүх, Э.Аръяа, О.Номуун, Б.Дармаа, Ц.Наранзул, Д.Марал | ШУА, Биологийн хүрээлэн | 2040.09.07 |
| 17 | Орос махирс (Lycium ruthenicum Murr.)-ын үе зайдмын эксплантаас ургамал нөхөн төлжүүлэх арга | 10-0005036 | 10-2020-0006572 | 2020.05.06 | Д.Өсөхжаргал, Г.Оюундарь, Ю.Оюунбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2040.05.06 |
| 18 | Морин шарилж (Artemisia annua L)-ны эрхтэн үүслийн каллусаас бичил ургамал нөхөн төлжүүлэх арга | 10-0005037 | 10-2020-0006571 | 2020.05.06 | Д.Өсөхжаргал, О.Хонгорзул Г.Оюундарь, Ю.Оюунбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2040.05.06 |
| 19 | Хулдынханы овгийн загасыг үржүүлэх арга | 10-0005069 | 10-2019-0006508 | 2019.11.29 | Б.Мэндсайхан | ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн | 2039.11.29 |
| 20 | Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.) тариалах арга | 10-0005086 | 10-2020-0006609 | 2020.08.19 | И.Түвшинтогтох, Ц.Билгүүн, Б.Мандах, Н.Нямбаяр | ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн | 2040.08.19 |
| 21 | Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.)-н бичил ургамлыг эдийн өсгөврөөр гарган авах арга | 10-0005085 | 10-2020-0006603 | 2020.07.10 | М.Цолмон, Ю.Оюунбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2040.07.10 |
| 22 | Каротиноид нийлэгжүүлэгч Rhodotorulamucilаginosa R52-SB8 нутгийн омог | 10-0005109 | 10-2020-0006668 | 2020.12.30 | Ц.Рэнцэнханд, Б.Одгэрэл, М.Мэнд-Амар, З.Гэрэлмаа, О.Анумандал, Б.Батжаргал | ШУА, Биологийн хүрээлэн | 2024.12.30 |
| 23 | Царгастай ашигтай симибоз үүсгэдэг Sinorhizobium meliloti MSZ-25нутгийн омог | 10-0005110 | 10-2020-0006669 | 2020.12.30 | М.Мэнд-Амар, Ц.Рэнцэнханд, Б.Одгэрэл, Ч.Зулцэцэг, П.Сайнбилэг, Х.Оюухан, З.Гэрэлмаа | ШУА, Биологийн хүрээлэн | 2024.12.30 |
| 24 | Bacillus thuringiensis-36-17D5 нутгийн омог ба түүний биобэлдмэл | 10-0005108 | 10-2020-0006667 | 2020.12.30 | М.Мэнд-Амар, Ц.Рэнцэнханд, Б.Одгэрэл, Ж.Энх-Амгалан, Д.Жагдаг, Х.Оюухан, П.Сайнбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2024.12.30 |
| 25 | Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй давирхайтай тос | 110-0005147 | 10-2020-0006670 | 2020.12.30 | Ж.Ганбаатар, М.Баяржаргал | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2040.12.30 |
| 26 | Холимог уургийн гидролизат гарган авах арга | 10-0004756 | 10-2017-0006105 | 2017.06.30 | А.Жанболат Б.Мөнхцэцэг М.Баяржаргал Т.Ган-Эрдэнэ Ц.Ариунсайхан Э.Лхагвамаа | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2017.06.30 |
| 27 | Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хчналтын систем | 10-0005209 | 10-2021-0006697 | 2021.03.11 | А.Нармандах Б.Мөнхбаяр А.Энхтүвшин | ШУА, Одон орон, геофизикийн хүрэээлэн | 2021.03.11 |
| 28 | Өндөр парафинт нефтиэс замын битум гарган авах арга | 10-0004863 | 10-2017-00006110 | 2017.07.06 | Б.Хулан М.Туяа Б.Мягмаргэрэл | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2037.07.06 |
| 29 | Орос махирс (Lycium ruthenicum Murr.)-ын эрхтэн үүслийн каллусаас бичил ургамал нөхөн төлжүүлэх арга | 10-0005298 | 10-2022-0006885 | 2022.03.02 | Д.Өсөхжаргал, Г.Оюундарь, Ю.Оюунбилэг | ШУА, Биологийн хүрээлэн | 2042.03.02 |
| 30 | Грубовын хөөндий (Spongiocarpella grubovii Ulzij.,) ургамлын бичил суулгац бэлтгэх арга | - | 10-2022-0006979 | 2022.08.01 | Б.Үнэнзаяа Ц.Мөнхцэцэг Ю.Оюунбилэг Ө.Болортуяа | ШУА, Биологийн хүрээлэн | 2042.08.01 |
| 31 | Рапсын сульфожуулсан тосон бэлдмэл гарган авах арга | - | 10-2022-6970 | 2022.07.08 | Б.Хонгорзул Б.Мягмаргэрэл Б.Хулан Б.Ганцэцэг Д.Монхообор М.Туяа | ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн | 2042.07.08 |
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Инновацын бүтээгдэхүүн
Гарааны компани
“Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын дагуу байгуулагдсан гарааны компаниуд:
1
"Гарааны Био бүтээгдэхүүн" ХХК
"Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн
Байгуулагдсан огноо: 2019 оны 8 сар
Чиглэл: Уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Төлөв: Идэвхтэй
2
"Гарааны Био-Увидас" ХХК
Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Биологийн хүрээлэн
Байгуулагдсан огноо: 2019 оны 7 сар
Чиглэл: Микро организм, бичил биет ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Төлөв: Идэвхтэй
3
"Гарааны Уужим булган" ХХК
Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн
Байгуулагдсан огноо: 2017 оны 8 сар
Чиглэл: Шимт тэжээл ба хуматон бэлдмэл үйлдвэрлэл
Төлөв: Идэвхтэй
4
"Гарааны Эврита" ХХК
Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн
Байгуулагдсан огноо: 2015 оны 06 сар
Чиглэл: Эрдэсийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Төлөв: Идэвхтэй
5
"Гарааны Алтан шил" ХХК
Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Физик технологийн хүрээлэн
Байгуулагдсан огноо: 2015 оны 06 сар
Чиглэл: Шил, шилэн материалаар судалгаа, түр сургалт хийх
Төлөв: Идэвхтэй
6
"Гарааны Пелед" ХХК
Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн (хуучин нэрээр)
Байгуулагдсан огноо: 2015 оны 05 сар
Чиглэл: Загас, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Төлөв: Хугацаа дууссан
7
"Гарааны Технологийн инкубатор" ХХК
Харьяалагдах хүрээлэн: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн
Байгуулагдсан огноо: 2015 оны 05 сар
Чиглэл: Биотехнологи, микробиологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Төлөв: Төгсөлт хийсэн