Мэдээ мэдээлэл
2019 ОНЫ ШИЛДЭГ ЭРДЭМТДИЙГ АЛДАРШУУЛЛАА
Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо томоохон шагнал хүртсэн эрдэмтдээ алдаршуулах зорилгоор ШУА-иас “Бидний бахархал” өргөмжлөлийг олгодог уламжлалтай.
Энэхүү өргөмжлөлийг тухайн жилдээ амжилт үзүүлсэн эрдэмтэнд олгодог бөгөөд
энэ удаа 6 эрдэмтнийг тодруулжээ.
2019 оны шилдэг эрдэмтнээр дараахь эрхмүүд тодорчээ.
· Монгол улсын Төрийн соёорхолт, Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Түдэвийн ГАН-ЭРДЭНЭ
БНХАУ-ын дээд шагнал “Найрамдал” шагнал
· Монгол улсын Малын гавьяат эмч, Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Бадарчийн БЯМБА
Шинжлэх ухаан, технологийн салбарын “Технологийн дэвшлийн шагнал”
· Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Лувсандоржийн БОЛД
Туркийн Шинжлэх ухааны Академийн Хүндэт гишүүн
· Монгол улсын гавьяат хуульч, Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Жүгнээгийн АМАРСАНАА
Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал
· Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Чүлтэмийн ДУГАРЖАВ
ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Гадаад гишүүн
· Монгол улсын Зөвлөх инженер, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, Дэд профессор Намжилын ЖАДАМБА
Төрийн дээд шагнал Монгол улсын Төрийн соёрхол цол
2018 онд “Бидний бахархал”-аар тодорсон эрдэмтэд
· “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд
· Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо
· Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов
· Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд
· Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж