Зарлал
Ажилд урьж байна
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ
ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАРТ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Ажлын байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, ШУА-ийн төв байр
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
· Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны өдөр тутмын үйл ажиллагаанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх;
· Гадаад орон, олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд манлайлах, санаачлах чадвартай байх;
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Англи хэлний ярианы болон бичгийн чадвар эзэмшсэн байх. (Гуравдагч хэлийг эзэмшсэн болон гадаадад сургууль төгссөн бол давуу тал болно);
2. Бакалаврын зэрэгтэй байх;
3. Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал бөгөөд мэргэжил хөрвөн ажиллах боломжтой;
4. Санаачлан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх.
5. Харилцааны соёлтой, зөв төлөвшил, хандлагатай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх.
6. Спортоор хичээллэдэг бол давуу тал болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Товч намтар (CV);
- Дипломын хуулбар;
- Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас авсан ажил байдлын тодорхойлолт;
- (Мэргэжлийн ур чадварыг илтгэх сертификат, бусад батламжийн хуулбарыг ирүүлж болно);
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар
ШУА-ийн Төв байр, Энхтайваны өргөн чөлөө 54б, 14-р хороолол, 13-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол улс
Цахимаар: info@mas.ac.mn; myagmarsuren@mas.ac.mn
Утас:51-262247
Таныг өсөж хөгжих боломжтой Монгол улсын эрдмийн түүчээ болсон оюунлаг хамт олон хүлээж байна.