Мэдээ мэдээлэл
Академич Н.Содном агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Намсрайн Содном агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн Их чуулганыг ирэх 11 дүгээр сард хуралдуулах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, Хүндэтгэлийн Их чуулган дээр тавигдах илтгэлийн сэдэв, агуулгын талаар ярилцаж, холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахаар боллоо.