Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

"Ахисан түвшний судлагааны үр дүн-2022" эрдэм шинжилгээний хурал боллоо

"Ахисан түвшний судлагааны үр дүн-2022" эрдэм шинжилгээний хурал боллоо

Шинжлэх Ухааны Академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Ахисан түвшний судалгааны үр дүн - 2022” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цахимаар боллоо. Тус хурлаар 2019 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг хүртсэн нийт 11 судлаачид тэтгэлгийн хүрээнд хийсэн судалгааныхаа ажлын шинэлэг үр дүнг илтгэн танилцууллаа. Үүнд: А.Одгэрэл докторын "Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт", Ц.Тэнгис докторын "Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт", Ч.Жавзандулам докторын "Ингэний сүүгээр үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацын судалгаа", Б.Баярмаа докторын "Фотодинамик аргаар ургамлын эсгэг төрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа", Б.Батболд докторын "Вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дахь цитокигуудын тусламжтайгаар тодорхойлох боломж", Б.Чинчулуун докторын "Хүн,малын зооноз бэтгийн халдварыг оношлох цермент холбох эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын цомог гарган авах", Б.ЭНхдолгор докторын "Мангирын -allium senescens I чанарыг судлах ба тэжээлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх", С.Одончимэг докторын "Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт аргачлал боловсруулах нь", Б.Одгэрэл докторын "Буудайн соёолжид агуулагдах антиосидантын судалгаа", И.Даваажаргал докторын "Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусийн халдварын илрүүлэг,оношилгоо", Н.Маралмаа докторын "Байгаль орчноо танин мэдэх угсаатны зүйн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх судалгаа" зэрэг судалгааны ажлын үр дүн, шинэлэг тал, хэрэглээний талаар илтгэж, хэлэлцүүллээ.



  • Эрдэм шинжилгээний мэдээлэл

← Бүх мэдээ