Гишүүд
АМАРСАНАА
АКАДЕМИЧ ЖҮГНЭЭГИЙН АМАРСАНАА
Хуульч
1953 онд Улаанбаатар хотод төрсөн.
1971 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ.
1988 онд “БНМАУ-д эрх зүйн хэм хэмжээ тогтоох процессын асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд “Хүний эрх: Үндэсний ба Олон улсын эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1975 онд МУИС-ийн хууль зүйн салбарыг төгссөн. 1975 оноос МУИС-д багш, тэнхимийн орлогч эрхлэгч, факультетын орлогч декан, Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүйн яамны газрын дарга, 1990-1992, 1996-1998 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд, 1990 онд Улс төрийн дээд сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 1992-1994 онд УИХ-ын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 1994-1996 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 1993-1996 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, 1996-1998 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 1998-2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн, дарга, 1999-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 2003-2018 онд МУИС-ийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төвийн захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн захирал, 2003-2009 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2003-2008 онд Дэлхийн банкны зөвлөх, 2009-2014 онд ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн, Ёс зүйн хорооны дарга, Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал, 2010-2014 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүн, 2011-2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 1998-2020 онд Хууль дээдлэх ёс сэтгүүлийн зөвлөлийн дарга, гишүүн, 1999-2005 онд “Хүний эрх” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, 2016 оноос Дотоод хэргийн Их сургуулийн дэргэдэх докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, 2014 оноос Хууль Зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч даргаар ажиллаж байна.
1995-2011 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шүүхийн тэргүүний ажилтан, Монголын өмгөөлөгчдийн холбооны хүндэт тэмдэг, ОХУ-ын Михаил Ломоносовын нэрэмжит шагнал, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1992 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2002 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол улсын гавьяат хуульч, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнуулжээ.
Хууль зүй судлал, хуулийн төсөл, гэрээний төсөл
бэлтгэх, санаачлан боловсруулах, хэрэгжүүлэх талаар зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Хууль зүйн шинжлэх ухаан