Үндсэн агуулга руу

Гишүүд

БААТАР

БААТАР



АКАДЕМИЧ ДУМААЖАВЫН БААТАР

Биофизикч, генетикч

1941 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Таринь хэмээх газар төрсөн.

1965 онд ЗХУ-д Москвагийн Их Сургуулийг биофизикч мэргэжлээр төгсжээ.

1965-1969 онд ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхий Генетикийн хүрээлэнд “Селекцийн туйлшрал үүсэх шалтгаан” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 1982 онд “Шинэ хэвшлийн саарал каракуль хонь бий болгосон экологи генетикийн үндэс” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1990 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1969-1990 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, Биотехнологийн хүрээлэнгийн захирал, 1991-1996 онд ШУА-ийн ерөнхийлөгч, 1996-2015 онуудад Биологийн хүрээлэнгийн Генетик нөөцийн лабораторийн эрхлэгч, 2017 оноос Улаанбаатар Их Сургуульд багшаар ажиллаж байна.

Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ОУ-ын намтар судлалын төвийн “Топ 100” медаль зэргээр шагнуулжээ.

Малын генетик болон биологийн идэвхт байгалийн нэгдлүүдийн мэдрэлийн эсэд үзүүлэх нөлөөг судалдаг.

  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ