Үндсэн агуулга руу

Гишүүд

БААТАР

БААТАР


АКАДЕМИЧ ЦЭЭПЭЛДОРЖИЙН БААТАР

Физикч

1945 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Дарамжавын худаг хэмээх газар төржээ.

1953-1963 онд Увс аймгийн Баруунтуруун ба Цагаанхайрхан сумдад дунд сургууль, 1963-1968 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн.

1981 онд ЗСБНХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-д “4.2А ГэВ нуклон энергитэй хөнгөн цөмүүдийн танталын цөмтэй харилцан үйлчлэхэд үүссэн пи-хасах мезонуудын судалгаа” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 1991 онд Дубна хот дахь ЦШНИ-д “4.2 АГэВ/с импульстэй протон, дейтерон, гели-4-ийн цөмүүдийн нүүрстөрөгчийн цөмтэй ба 40 ГэВ/с импульстэй пи-хасах мезоны нүүрстөрөгчийн цөмтэй үйлчлэхэд үүссэн хоёрдогч бөөмсийн судалгаа” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1968-1969 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд багш, 1969-1976 онд Физикийн хүрээлэнд ЭША, 1976-1982 онд ЗСБНХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ЭША, 1982-1998 онд Физик, технологийн хүрээлэнгийн захирал, 1998-2002 онд ФТХ-ийн Их энергийн лабораторийн эрхлэгч, 2002-2006 онд ФТХ-ийн захирал, 2006 оноос ФТХ-ийн ЭШТэА-аар ажиллаж байна.

1985 онд Алтан гадас одонгоор шагнуулжээ.

Их энергийн физик ба релятив цөмийн физикийн салбарт зонхилон ажиллаж байна.


  • Жинхэнэ гишүүн
  • Физикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ