Үндсэн агуулга руу

Гишүүд

БАКЕЙ

АКАДЕМИЧ АГИПАРЫН БАКЕЙ

Эдийн засагч

1959 онд  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Түргэн хэмээх газар төржээ.

1976 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж,  1984 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1992 онд Монгол улсын ШУА-ийн дэргэдэх Эдийн засгийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монгол улсын хонь, ямаан сүргийн оновчтой бүтцийн эдийн засгийн үндэслэл” сэдвээр эдийн засгийн ухааны доктор (Ph.D), 2015 онд ШУА-ийн дэргэдэх Эдийн засгийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн онол-арга зүйн зарим асуудал” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. 2016 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1980 онд Зүүнхараагийн сангийн аж ахуйд эдийн засагч, 1980-1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш, 1989-1996 онд эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч, 1996-1997 онд Нийгэм-эдийн засгийн албаны проректор, 1997-2001 онд эдийн засгийн факультетын декан, 2001-2004 онд сургалтын албаны проректор, 2009-2011 онд Шинжлэх ухааны албаны проректор, 2017 оноос Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, 2004-2008, 2012-2016 онд  Монгол улсын Их хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2010-2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн байна.

1996 онд дэд профессор, 1998 онд профессор цол олгожээ. 

Мал аж ахуйн эдийн засаг, менежмент, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн эдийн засаг, нийгэм, экологийн хүчин зүйлс, тэдгээрийн харилцан шүтэлцээ зэрэг чиглэлээр зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ