Мэдээлэл
Биологийн салбарын Бага чуулган
ШУА-ИЙН БИОЛОГИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
Биологийн салбарын бага чуулган 23 гишүүн бүхий шилдэг эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, туршилт судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын боловсруулсан шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил бусад эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцэж дүгнэлт гаргах, тэдэнд туслахад чиглүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Бага чуулганы даргаар академич Ц.Оюунсүрэн, орлогч даргаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Ж.Туяацэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (Ph.D) Н.Нарантуяа нар ажиллаж байна. Салбарын хүрээнд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг байгууллагууд хамрагддаг ба нийт гишүүний 10 буюу 43.5%нь Их, дээд сургуулийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл байна.