Үндсэн агуулга руу

Гишүүд

БОЛДБААТАР

БОЛДБААТАР


АКАДЕМИЧ ЖИГЖИДИЙН БОЛДБААТАР

Түүхч, түүхийн багш

1949 онд Булган аймгийн Бугат сумын нутаг, Зүүн түрүү хэмээх газар төржээ. 

1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1971 онд МУИС-ийн түүхийн салбарыг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 

1979 онд Москва хотноо “Социалист байгуулалт МАХН-ын удирдах роль” сэдвээр дэд эрдэмтэн, 1991 онд Улаанбаатар хотноо “Олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэх талаар МАХН-аас явуулсан үйл ажиллагаа, туршлага, сургамж” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1971-1978 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 1979-1991 онд Намын дээд сургуульд багш, тэнхим, төвийн эрхлэгч, 1991-1994 МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга, 1996-1997 онд ШУА-ын Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2011 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 2011-2019 онд Олон улсын Улаанбаатарын их сургуулийн дэд захирал, 2019 оноос Түүх, угсаатны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

1998-2016 онд МАН-ын даргын зөвлөх, ШУТИС, Шихихутуг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор, Түүх, философи, цэрэг, олон улсын харилцааны чиглэлээр Шинжлэх ухааны докторын болон боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогджээ. 

1997 онд Монгол улсын шинжлэх ухаан - технологийн шилдэг бүтээлийн шагнал, 2000 онд Алтан гадас одон, 2003 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2003 онд МУИС-ийн профессор, 2004 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн хүндэт доктор, 2008 онд БНХАУ-ын Өвөр Монголын улсын их сургууль, 2011 онд Багшийн их сургуулийн хүндэт профессор, 2018 онд академич Ш.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. 

Монгол улсын түүх, улс төрийн түүх, төр, хууль цаазын түүх зэрэг чиглэлээр зонхилон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Түүхийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ