Мэдээ мэдээлэл
Д.Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулж өглөө
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар “Пушкины медаль”-аар шагнасан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов оны эхэнд ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр /2022.11.4-нд/ тохиож буй Оросын Ард түмний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлд “Пушкины медаль”-ийг гардуулж өглөө.
Энэхүү шагнал
нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн
шагнал бөгөөд Д.Рэгдэлд Орос,
Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд
оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгож байгаа юм байна.