Үндсэн агуулга руу

Гишүүд

ДАШЖАМЦ

ДАШЖАМЦ

АКАДЕМИЧ ДАЛАЙН ДАШЖАМЦ

Барилгын инженер, геотехникч

1948 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төржээ.

1967 онд Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1974 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, геотехникч мэргэжлээр төгссөн. 

1980 онд Москва хотод “Монгол орны хөлдүү хөрсний геотехникийн шинж чанар” сэдвээр техникийн ухааны дэд доктор, 1998 онд “Тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилгын буурь, суурийн төслийн оновчтой шийдэл боловсруулах онолын үндэс” сэдвээр геотехникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1967-1968 онд Улаанбаатар хотын Тоосгоны заводод ажилчин, 1974-1979 онд МУИС-ийн барилгын инженерийн факультетын барилгын конструкцийн тэнхимд багш,  1979-1983 онд Москва хот дахь Монгол улсын ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, 1983-1989 онд МХЗЭ-ийн Төв хороонд нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1990-1991 онд ТИС-ийн барилгын конструкцийн тэнхимийн багш, 1992-2001 онд Барилгын инженерийн сургуульд барилгын конструкцийн тэнхимийн эрхлэгч, 2001-2008 онд ШУТИС-ийн  Эрдэм шинжилгээ, технологийн проректор, 2009 оноос  Барилгын инженер, архитектурын сургуульд геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор, геотехникийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байна. 

2001 онд Монголын геотехникчдийн холбооны дэд тэргүүн, 2005 онд Барилгын инженерүүдийн холбооны хүндэт гишүүн, 2011 онд Цэвдэг судлаачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогджээ.

1994 онд дэд профессор, 1994 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1998 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2000 онд Алтан гадас одон, 2001 онд профессор цол, 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. 

Барилгын суурь байгуулалт ба тогтворгүй, бүтэцтэй хөрсний механик судлалаар зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Техникийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ