Үндсэн агуулга руу

Гишүүд

ДҮНГЭРДОРЖ

ДҮНГЭРДОРЖ


АКАДЕМИЧ ДЭНСМААГИЙН ДҮНГЭРДОРЖ

Эм зүйч

1942 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 

1965 онд Москва хотын Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгсжээ. 1978 онд “Изучение флавоноидных соединений некоторых видов астрагала, применяющих в народной медицине Монголии” сэдвээр доктор (Ph.D), 1996 онд “Создание лекарственных препаратов на основе  фитохимического  изучения некоторых  видов  наиболее распространенных растений, применяемых в народной  медицине Монголии” сэдвээр эм зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ. 

2003 онд Монгол улсын гавьяат багш, 1981, 1991, 2001 онд Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, 2001 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1996 онд Алтан гадас одон, ЭМНХЯ-ны шилдэг бүтээлийн шагнал, 1986 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1981 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. 

1965-1966 онд Говь-Алтай аймгийн эмийн сангийн дарга, 1966 онд АУДС, АУИС-д багш, декан, хичээл ангийн эрхлэгч, 1987 онд ЭМШУИС-д боловсрол эрхэлсэн дэд захирал, 2008 оноос ЭМШУИС-ийн эм зүйн сургуульд профессор багш, зөвлөхөөр ажиллаж байна. 

1995 онд Монголын эм зүйн ажилтны холбооны тэргүүн, 1995 онд Анагаахын эм зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 1997 онд Монгол улсын эмийн үндэсний зөвлөлийн хүний эмийн салбар зөвлөлийн гишүүн, 1998 онд “Монголын  анагаах ухаан” сэтгүүлийн редакцын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 2009 онд Монголын Анагаах ухааны академийн гишүүнээр сонгогдсон. 

Зарим  зүйл хунчир, бэриш, дэгд, ортууз зэрэг 12 зүйл ургамлаас 71 бодис цэвэршүүлэн ялган авч бүтэц байгууламжийг нь тогтоосны дотор урьд өмнө дэлхийд мэдэгдээгүй байсан  “пропингозид, куматакенин, -N-Бензоил-2-фенилэтиламин, -(+)-N-Бензоил-2-фенил-2-оксиэтиламин, -(-)-N-Бензоил-2-фенил-2-оксиэтиламин, -(-)-N-Никотиноил-2-фенил-2-оксиэтиламин, -1-моногидрокси-3, 8-диметокси-7-0-D-глюкопиранозилксантин” гэсэн 6 шинэ бодис нээн илрүүлж, эм зүйн болон химийн шинжлэх ухаанд зохих хувь нэмрээ оруулжээ.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ