Үндсэн агуулга руу

Гишүүд

ЭНХЖАРГАЛ

ЭНХЖАРГАЛ

АКАДЕМИЧ ХАЛТАРЫН ЭНХЖАРГАЛ

Дулааны инженер, экологич, багш

1957 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төржээ. 

1965-1969 онд Ховд аймгийн Дарви сумын бага сургууль, 1969-1975 онд Улаанбаатар хотын 10 жилийн 5 дугаар сургуулийг дүүргэж, 1975-1980 онд МУИС-ийн Эрчим хүчний факультетын Дулааны инженерийн ангийг төгссөн. 

1991 онд ТИС-ийн дэргэдэх Техникийн ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалуулах зөвлөлд “Использование солнечной энергии для отопления в природно-климатических условиях МНР” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтэн, 2012 онд ОХУ-ын ШУА-ийн сибирийн салбарын Эрчим хүчний системийн судалгааны хүрээлэнд “Разработка научных основ создания экологически чистой угольной ТЭС на принципе мультикомплекса, обеспечивающей интеграцию электроэнергетической системы Монголии” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 2018 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.             

1980-1994 онд МУИС, ПДС, ТИС-ийн Эрчим хүчний факультетад багш, ахлах багш, дэд профессор, 1994-1997 онд ТИС-ийн Эрчим хүчний факультетын Дулаан энергетикийн тэнхимийн эрхлэгч, 1997-2011 онд ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн захирал, 2011 онд ЭХИС-д “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи” профессорын багийн тэргүүлэх профессор, 2013-2017 онд ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор, 2017 оноос ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. 

1995 онд Эрдмийн зэрэг цол олгох Дээд зөвлөлийн шийдвэрээр дэд профессор, 2002 онд ТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор цол хүртсэн. 

Эрчим хүчний болон Боловсролын салбарт зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Техникийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ