Мэдээ мэдээлэл
"ЭРДЭМ ХАКАТОН-2017" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Энтерпренёр эрдэмтэн хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ, Шинжлэх ухааны Академи, МУИС-Бизнесийн сургууль хамтран зохион байгуулж буй эрдэмтэн судлаачдад 5 өдрийн турш гарааны компани, энтерпренёрийн ур чадварыг эзэмшүүлэх "Эрдэм Хакатон-2017" цогц сургалт, хакатон арга хэмжээ 2017.11.27-ны өдөр "Design Thinking" буюу загварчлах сэтгэлгээний сургалтаар эхэллээ.
Эхний өдрийн сургалтыг “StartUp Mongolia” ТББ үүсгэн байгуулагч З.Билэгбаатар удирдан явуулж, 40 судлаач оролцов.
БСШУСЯ-ны Инновацийн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ц.Намчинсүрэн, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, ШУА-ийн Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга Д.Батхуяг нар оролцогч судлаачдын дэвшүүлсэн 20 инновацийн санаа шийдлүүдээс 11 санааг хөтөлбөрийн турш хөгжүүлэхээр сонгон шалгаруулаад байна.