Мэдээ мэдээлэл
ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО
Дэлхийн Шинжлэх Ухааны өдөр болон Шинжлэх Ухааны Ажилтны өдрийг
тохиолдуулан ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн 2017 оны
11 сарын 17-ны өдөр (10:00-16:00 цагт) “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг
зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тус хүрээлэнгийн
эрдмийн хамт олон Биотехнологи, Ургамал судлал, Амьтан судлалын
чиглэлээр явуулж буй өдөр тутмын зарим судалгаа, үе үеийн эрдэмтэн
судлаачдын туурвисан эрдмийн бүтээлүүд, инноваци, гарааны компаниас
гарсан бүтээгдэхүүн болон амьтан, ургамлын аймаг, бичил биетний
цуглуулгын сан, үзмэрийн тэнхимээ олон нийтэд дэлгэн танилцуулах
болно.