Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

«ЕРТӨНЦИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДҮР ЗУРГИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ФИЛОСОФИ» СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО

«ЕРТӨНЦИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДҮР ЗУРГИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ФИЛОСОФИ» СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО

2005 оноос хойш ЮНЕСКО-гоос жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг Дэлхийн философийн өдөр болгон зарласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран“Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи” сэдэвт симпозиумыг 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар үг хэлсэн юм.

 Симпозиумд байгаль, нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын 20 орчим эрдэмтэн судлаачид тодорхой шинжлэх ухааны философи асуудал; физикийн шинжлэх ухаан дахь эгэл бөөмсийн судалгааны үр дүн; генетикийн шинжлэх ухааны биологи болон бусад салбар шинжлэх ухаанд үзүүлж буй нөлөө; шинжлэх ухааны нийгмийн үүрэг ба судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга зам; шинжлэх ухаан ба хуурмаг шинжлэх ухааны ялгаа; шинжлэх ухааны ёс зүй, эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.

Уг симпозиумд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Удирдлагын академи, ШУТИС-ийн БУХС, АШУҮИС, МУИС, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх эрдэмтэд илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж уншигчдын хүртээл болгоод байна.

← Бүх мэдээ