Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАВ

ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болон “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Физик технологийн хүрээлэн 2017.11.20 “Нээлттэй хаалганы өдөр”-ийг /2017.11.20/ зохион байгуулав. 

Өдөрлөгийг ФТХ-ийн ЭНБДарга, доктор (Ph.D) Б.Батгэрэл нээж, Академич Б.Баатар оюутан, сурагчдад ФТХ-ийн салбаруудын ажлуудаас товч танилцуулав. Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залууст академич Х.Намсрай “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан”, доктор, профессор Д.Гармаа “Монгол улсын компьютерийн салбарын үүсэл хөгжил” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд профессор Н.Цогбадрах багштай МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхим, МУБИС-ийн Физикийн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд, Олонлог Академи сургууль, Логарифм сургуулийн багш сурагчид зэрэг 150 гаруй хүмүүс хүрэлцэн ирж оролцов. Өдөрлөгийн үеэр ФТХ-ийн хамт олон үзэсгэлэнгээ дэлгэж, сүүлийн үеийн судалгааны ажлуудаа олон нийтэд танилцуулав. Оролцогчид тус хүрээлэнгийн наноматериалын лабораторитай танилцаж, эрдэмтдийн боловсруулсан литийн ионы батарейн анхны загварыг үзэж сонирхов.

Өдөрлөгийн үеэр Академич Х. Намсрай, Академич Д.Сангаа нар идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад хэвлэмэл ном, сурах бичгийг бэлэглэв.

← Бүх мэдээ