Үндсэн агуулга руу

Гишүүд

ЖАДАМБА

ЖАДАМБА


АКАДЕМИЧ БАДРАХЫН ЖАДАМБА

Физикч

1954 онд Архангай аймгийн Цахир суманд төржээ.

1977 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн.

1986 онд Москва хотноо “Туйлширсан атомын зүгширсэн гэрлийн үйлчлэл доорх фотоиончлол” сэдвээр доктор (Ph.D), 2003 онд “Сургуулийн хөгжлийн макро онол” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2006 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1977-1979 онд ШУА-ын Физик, технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1979-1990 онд МУИС-д Багш, аспирантурын эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, 1990-1996 онд УБИС-д Проректор, БМДИ-ийн захирал, 1996-1997 онд ШУБЯ-д Дээд боловсролын газрын ерөнхий захирал, 1997 онд Боловсрол судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 1997-2000 онд БХС, СААЗИ-д Орлогч захирал, 2000-2003 онд УБИС-д проректор, 2005 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Шинжлэх ухааны доктор хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2006 онд Дээд боловсролын олон улсын академийн жинхэнэ гишүүн, 2010 онд ШУА-ийн нийгмийн ухааны бага чуулганы даргаар сонгогдон ажиллаж байсан. 2003 оноос МУБИС-ийн ректороор ажиллаж байна.

Монгол улсын гавьяат багш, Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар шагнуулжээ.

Байгалийн шинжлэх ухааны мета онол хэрэглээ, нийгмийн, байгууллагын, хүмүүний хөгжлийн инфодинамик үзэл, фрактал болон эко загварын санал дэвшүүлжээ. Монголчуудын ертөнцийг үзэх үзлийн нэгэн хувилбар болох нэг ертөнц түүний агуулга тал болох нэгдмэл огторгуй, хэлбэр тал болох нэгдмэл орны бүтэц, тогтолцоо, хувьслын зүй тогтлын үндсэн дээр юм үзэгдлийг судлах арга зүй зэргийг шинээр боловсруулан хэрэглээ болгох тал дээр ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Боловсрол судлалын шинжлэх ухаан

← Бүх мэдээ