Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

                                                                         НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАРТ ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН  СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

 Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн

Ажлын байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, ШУА-ийн төв байр

 ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

· Хүний нөөцийн идэвхжүүлэлтийн хөтөлбөр санаачлан, зохион байгуулах чадвартай байх

· Хүний нөөцтэй холбоотой цахим системийн хөтлөлт, тайлан, мэдээ, баримт бичгийн боловсруулалт хийх чадвартай байх.

· Байгууллагын өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд цаг үеийн асуудалтай холбоотой хийгдэх ажлуудыг зохион байгуулах.

 АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 1. Монгол хэл бичгийн өндөр чадвар эзэмшсэн байх;

2. Бакалаврын зэрэгтэй байх;

3. Хүний нөөц, сэтгэл судлал, эрхзүй, хэл бичгийн чиглэлээр мэргэшсэн, эсхүл мэргэжил хөрвөн ажиллах боломжтой;

4. Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, ажлаа эрэмбэлэх ур чадвартай байх;

4. Харилцааны  соёлтой, зөв төлөвшил, хандлагатай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайн байх;

5. Спортоор хичээллэдэг бол давуу тал болно.

 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

· Төрийн албан хаагчийн анкет;

· Товч намтар (CV);

· Дипломын хуулбар;

· Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас авсан ажил байдлын  тодорхойлолт;

· (Мэргэжлийн ур чадварыг илтгэх сертификат, бусад батламжийн хуулбарыг ирүүлж болно);

 МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар

ШУА-ийн Төв байр, Энхтайваны өргөн чөлөө 54б, 14-р хороолол, 13-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол улс

Цахимаар: info@mas.ac.mn myagmarsuren@mas.ac.mn

Утас: 51-262247

← Бүх мэдээ