Үндсэн агуулга руу

Гишүүд

ЛХАГВАСҮРЭН

АКАДЕМИЧ ЦЭРЭНХҮҮГИЙН ЛХАГВАСҮРЭН

Хүний их эмч, эмгэг физиологич, эндокринологич 

1954 онд Улаанбаатар хотод төржээ. 

1978 онд Монгол улсын АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 

1990 онд “Иммунологические и эндокринологические аспекты диффузного токсического зоба”  сэдвээр дэд эрдэмтэн, 2003 онд ОХУ-д “Гигиеническая оценка йоддефицитных состояний и механизмы развития заболеваний щитовидной железы у жителей Монголий” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2009 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1978-1979 онд УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмч, 1979-1986 онд АУДэС-ийн Эмгэг физиологийн тэнхимд багш, 1989-1991 онд АУИС-ийн Анагаах ухааны мэдээлэл зүй-Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, 1991-1995 онд АУИС-ийн хичээл ангийн эрхлэгч, сургалтын албаны дарга, 1995-2013 онд ЭМШУИС-ийн захирал, 2013-2014 зөвлөх профессор, 2014 оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 

2001 онд Монголын анагаах ухааны боловсролын холбооны тэргүүн, 2004 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гишүүн, 2004 онд Азийн Психо-соматик анагаах ухааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2005 онд тэргүүн, 2005 онд Ази Номхон далайн бүсийн орнуудын анагаахын боловсролын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 

1994 онд дэд профессор,  1997 онд профессор, 2008 онд БНХАУ, ӨМӨЗО Тонглиао Үндэстний ИС-ийн хүндэт профессор, 2009 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, 2017 онд АШУҮИС-ийн Хүндэт доктор, 2019 онд ОХУ-ын Иркутскийн Анагаах ухааны улсын их сургуулийн хүндэт профессор цол хүртсэн.

Эмгэг физиологи, дотоод шүүрэл судлал, психосоматик анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, Монгол улсын анагаах ухааны боловсрол судлалаар зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ