Мэдээ мэдээлэл
"Мэдлэгээр дархлаагаа дэмжье" цахим өдөрлөгт урьж байна
Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ШУА-ийн Бага чуулган, төрөлжсөн академиас санаачлан “МЭДЛЭГЭЭР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ” цахим өдөрлөгийг 5 дугаар сараас эхлэн сар бүр 3 хүрээлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүн, нээлт, бүтээл, туурвилыг олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх хүрээнд шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэхэд бэлтгэл ажлыг хийн хамтран ажиллаж байна (2021 онд шинжлэх ухааны салбарын 26 хүрээлэн, төв үйл ажиллагаагаа танилцуулахаар тов гарган хамтран ажиллаж байгаа болно).
5 дугаар сард дараах 3 хүрээлэн Цахим өдөрлөгийг хийнэ. Үүнд:
· V/10 -ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн
· V/19 - ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн
· V/28 - ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
Эрхэм Таныг ШУА-ийн Физик, Математик, Информатикийн Бага чуулган, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй ЦАХИМ ӨДӨРЛӨГ-т урьж байна. Цахим өдөрлөг 5 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд болно. Хөтөлбөрийг хавсралтаар илгээж байна.
Цахим өдөрлөг 5 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлнэ.
Холбогдох линк:
https://zoom.us/j/91830466396?pwd=bkhOZlluSDNEdngrYnltSlpOZjdqUT09
Meeting ID: 918 3046 6396
Passcode: 1234
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн "Цахим өдөрлөг"-т орох холбоос
https://iag.mn/mn/index.php?pid=33&nid=471
“Цахим өдөрлөг”-ийн
хүрээнд хүрээлэнгүүдийн мэдээллийг авах холбоос:
- Эрдэм шинжилгээний мэдээлэл