Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН 4 ЭКСПЕДИЦ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН 4 ЭКСПЕДИЦ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Орос-Монголын нөөцийн төвийн захирал хатагтай Татьяна Леонидовна Музычук тэргүүтэй Байгаль нуурын улсын их сургуулийн төлөөлөгчид Монгол улсын ШУА-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсны дагуу Орос-Монголын нөөцийн төвөөс 4 эксдепиц байгуулах  ажлын саналыг өмнө нь ирүүлжээ. Энэ хүрээнд эрдэмтэд уулзаж экспедиц байгуулах дүрэм, журмаа ярилцаж тохиролцов. Тодруулбал, Биологи, Палеонтологи, Түүх соёл, Геологи гэсэн 4 чиглэлээр экспедици байгуулахаар ярилцсан. Эдгээрээс Түүх соёл, Геологиин чиглэлийн экспедицийг шинээр байгуулах бол Биологи, Палеонтологийн чиглэлийн  экспедици хамтын ажиллагааны 50 жилийн түүхт уламжлалын хүрээнд судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.    

← Бүх мэдээ