Хууль, эрх зүй
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн2006 оны 302 дугаар зарлигааршинэчлэн батлавМОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН
ТУХАЙ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын иргэдийн оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын төрийн шагнал хүртээх харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
2. Төрийн шагналыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээлд хүртээнэ.
3. Төрийн шагналд хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байхыг зөвшөөрнө. Зарим тохиолдолд тухайн салбарын бүтээлийн онцлогоос хамаарч бүрэлдэхүүн нь 5 хүртэл хүн байж болно. Нэр дэвшиж буй хамтын бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүний тоо, оролцоог бусад оролцогчид нь зөвшөөрч тодорхойлон баталгаажуулсан байна.
4. Нэр дэвшиж буй бүтээлийн болон зохиогчийн эрх зохих журмын дагуу баталгаажсан байхаас гадна уг бүтээл нь мэргэжилтнүүд болон олон нийтийн хүртээл болж, дотоод, гадаадад үнэлэгдсэн, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан байвал зохино.
5.Төрийн шагналд нэр дэвшиж буй бүтээл нь урьд өмнө зохиогчийн хөдөлмөрийг үнэлж төрөөс олгосон шагналд хамрагдаагүй шинэ, эсхүл шинэчилсэн бүтээл байна.
6. Тухайн хүнд улсын алдар цол хүртээсэн хөдөлмөрийн үнэлгээнд орсон бүтээлийг дахин төрийн шагналд нэр дэвшүүлж болохгүй.
7.Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээнэ.
8. Монгол Улсын төрийн шагналыг нэг жилд шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, утга зохиолын салбар тус бүрээс нэг буюу нийт 5 хүртэл бүтээлд хүртээж болно. Төр ёсны түүхт тэгш ойн жил төрийн шагнал олгох бүтээлийн тоог нэмэгдүүлж болно. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа шийднэ.
Хоёр. Бүтээлийг төрийн шагналд нэр дэвшүүлэх
1.Төрийн шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар төрийн ба төрийн бус анхан шатны байгууллага, иргэн санал, үндэслэл, хүсэлтээ бичгээр илэрхийлж холбогдох байгууллагад хандана. Шинжлэх ухаан, техник, технологийн бүтээлийг их, дээд сургууль, эсхүл мэргэжлийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ШУА-ийн холбогдох салбарын Бага чуулганаас; уран баримал, барилга архитектур, дүрслэх урлагийн бүтээлүүдийг уран бүтээлийн нэгдлүүдээр хэлэлцэж Урчуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаас; урлагийн бусад төрлийн бүтээлийг уран бүтээлийн эвлэл, эсхүл холбооны хамтын удирдлагын хурлаар хэлэлцэж Соѐл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаас; утга зохиолын бүтээлийг утга зохиолын холбогдох үндэсний төвийн хурлаар хэлэлцэж зохиолчдын эвлэл болон мэргэжлийн холбоодын удирдах зөвлөлүүдийн хамтарсан хурлаас тус тус сонгон шалгаруулж нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшүүлсэн байгууллага болон зохиогчид тухайн бүтээлээ нийтэд таниулан сурталчилж болно.
2.Нэр дэвших бүтээлийг Сонгон шалгаруулах хуралдааны хугацааг урьдчилан нээлттэй зарлаж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр тухайн жилд нэг удаа хийх бөгөөд нэг салбарын хэд хэдэн бүтээл нэр дэвшсэн бол зөвхөн нэгийг шалгаруулан тодорхйолно.
3.Нэр дэвшүүлэх хуралдаанд ирвэл зохих гишүүдийн тавны дөрвөөс доошгүй нь хүрэлцэн ирвэл хурлыг хүчинтэйд тооцно. Нэр дэвшүүлэх хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг байлцуулна.
4.Нэр дэвшсэн бүтээл нь шат шатны хуралдаанд оролцогсдын дөрөвний гурваас доошгүй хувийн саналаар дэмжигдсэн байвал зохино. Саналыг нууцаар хурааж, саналын хуудсыг битүүмжлэн, тэмдэг дарж, тооллогын комиссын тогтоолын хамт шат шатны хуралдааны албан тэмдэглэлд хавсаргана.
5.Нэр дэвшүүлэх хурлаас дэмжигдсэн бүтээлүүдэд тухайн салбар хариуцсан сайдын зөвлөлийн хуралдаанаас санал дүгнэлт гаргасан байна.
6.Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой бүтээлийг нэр цохон Төрийн шагналд дэвшүүлж болно. Ийм бүтээлд холбогдох баримт бичгийг дүрэмд заасны дагуу бүрдүүлэх ба шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.
7.Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлийг энэ дүрмийн хавсралтад заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийн хамт тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор Оюуны өмчийн газарт хүргүүлнэ. Оюуны өмчийн газар баримт бичгийн бүрдлийг шалгаж үзээд, бүтээлд тодорхойлолт гаргаж ажлын 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
8.Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж бүтээл болон бусад баримт бичгүүдийг хянаж энэ дүрмийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээлүүдийн талаар танилцуулга, санал боловсруулж Ерөнхийлөгчид танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчийн захирамж гарган зарим бүтээлд шинжээчийн хэсэг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулж болно.
9.Баримт бичгийн бүрдэл дутуу, дүрмийн заалтад тохироогүй бүтээлийг Тамгын газраас тухайн жилийн шалгаруулалтад оруулахгүйгээр нэр дэвшүүлсэн газарт буюу зохиогчид буцаана.
10.Санал гаргасан байгууллага, иргэн, зохиогч бүтээлээ хэлэлцүүлэг, шийдвэр гаргахаас өмнө аль ч шатанд эгүүлэн татах эрхтэй.
11.Сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцэгдээд зохих саналын дэмжлэг авч чадаагүй буюу Ерөнхийлөгчийн Тамгын газраас буцаасан бүтээлийг 2 жилээс доошгүй хугацаа өнгөрсний дараа дахин нэг удаа дэвшүүлж болно. Ингэхдээ эл дүрмийн заалтыг баримтална.
Гурав. Төрийн шагнал олгох шийдвэр гаргах, шагналыг гардуулах
1.Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшсэн бүтээлүүд ба тэдгээрийн талаар Тамгын газрын санал болон шинжээчийн хэсгийн дүгнэлтийг судалж танилцаад, зөвшөөрсөн бүтээлд Монгол Улсын төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргана.
2.Төрийн шагналыг жил бүр улс тунхагласны баярыг тохиолдуулан Төрийн хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч ёслол төгөлдөр гардуулна.
3.Төрийн шагнал хүртэгчдэд төрийн шагналтны энгэрийн тэмдэг, үнэмлэхийг дагалдах мөнгөн шагналын хамт олгоно. Мөнгөн шагналын хэмжээ нэг зохиогчтой бүтээлд З сая, хамтын зохиогчтой бүтээлд 5 сая төгрөг байх бөгөөд хамтын бүтээлийн зохиогчдод мөнгөн шагналыг оролцооны хувь хэжээгээр хувааж олгоно.
4.Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийн тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны
302 дугаар зарлигаар батлагдсан “Монгол
Улсын Төрийн шагналын тухай дүрэм”-ийн
хавсралт
ТӨРИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭЛИЙГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР ИРҮҮЛЭХДЭЭ
БҮРДҮҮЛБЭЛ ЗОХИХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1.Материал хүргүүлэх тухай нэр дэвшигчийн ажилладаг байгууллага, газрын албан тоот;
2.Нэр дэвшигчийн анкет /маягт № 1/;
3.Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт;
4.Нэр дэвшсэн бүтээл, бүтээлийн тодорхойлолт, танилцуулга /оюуны үнэ цэнэ, шинэлэг санаа, сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу, ач холбогдол, практик үр өгөөж, эдийн засгийн тооцоо, хамрах хүрээ, чанар, хүртэц, нөлөө гэх мэт/;
5.Нэр дэвшсэн бүтээл гадаад, дотоодод үнэлэгдсэн байдал;
6.Нэр дэвшүүлсэн газрын тогтоол;
7.Бүтээлийг шат шатанд хэлэлцсэн хуралдааны бүрэн тэмдэглэл, саналын хуудсыг битүүмжлэн дагалдуулсан тооллогын комиссын тогтоол;
8.Тухайн салбар хариуцсан сайдын зөвлөлийн хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт /хуралдааны тэмдэглэл, үндэслэл, үр ашгийн тооцоо зэргийг хавсаргаж болно/;
9.Нэр дэвшигчийн бусад бүтээлийн жагсаалт;
10.Хэрэглэгч, сонирхогч байгууллага, хүмүүсийн санал, шүүмж;
11.Холбогдох бусад баримт бичиг /шинэ бүтээлийн гэрчилгээ, эрдмийн зэрэг, цолны үнэмлэхийн хуулбар гэх мэт/;
12.Оюуны өмчийн газрын тодорхойлолт.

- Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг