Мэдээ мэдээлэл
"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ШУА-ийн их чуулганы “Эрдэм” танхимд /2017.12.12/ “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ШУА, ШУТСан, МУИС болон Улаанбаатар Эрдэм Их Сургууль хамтран зохион байгуулав.
Хурлыг нээж УИХ-ын гишүүн, доктор (Sc.D) Б.Баттөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУТСангийн захирал, доктор (Ph.D) Д.Энхжаргал нар үг хэлэв.
Эрдэм шинжилгээний хуралд:
академич Т.Дорж, доктор (Ph.D), профессор Б.Даваасүрэн “МУ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан зарим асуудалд”, Үндэсний Статистикийн Хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын дарга, доктор (Ph.D), профессор А.Дэмбэрэл “МУ-ын Далд эдийн засгийн хэмжээ анхаарах асуудал”, Монгол банкны дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D) Б.Лхагвасүрэн “Банк санхүүгийн аюулгүй байдал”, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор (Ph.D), профессор Н.Батнасан “Гадаад худалдааны (экспорт, импорт аюулгүй байдал)” Монгол банкны Хяналтын Зөвлөлийн дарга Д.Даваасамбуу “Гадаад өрийн аюулгүй байдал”, ШУТИС-ийн өвлөх профессор, доктор (Sc.D), профессор “Эрчим хүчний аюулгүй байдал”, доктор (Ph.D) Д.Чимэд-Юндэн,доктор (Ph.D) Д.Тунгалаг “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөллийн шинжилгээ”, МУИСургуулийн доктор (Ph.D) Г.Цагаач “МУ-ын Хүн амын ядуурах эмзэг байдлын судалгаа”, Эдийн засгийн Аюулгүй Байдлын суурь судалгаа сэдэвт төслийн зохицуулагч, доктор (Ph.D), профессор Б.Даваасүрэн,УБЭИСургуулийн Бизнесийн сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэл “Зөвлөмжийн төсөл хэлэлцэн батлах” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Уг хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн агуулга, дагалдах хэлэлцүүлгээс үндэслэн МУ-ын эдийн засгийн аюулгүй байдлын талаар төр засагт хүргүүлэх зөвлөмжийн төсөл гаргасан юм.