Мэдээлэл
Нийгмийн ухааны салбарын Бага чуулган
ШУА-ИЙН НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы хүрээнд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэн, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ховд их сургууль зэрэг их дээд сургуулийн холбогдох салбар тэргүүтэн 13 эрдэм шинжилгээний байгууллага хамрагддаг, тэдгээрээс ШУА-ийн харьяаны 5 байгууллагад 210 орчим эрдэмтэн судлаач, академич 7, доктор (Sc.D) 14, доктор (Ph.D) 93, магистр 73 ажиллаж байна.