Мэдээ мэдээлэл
"НООЛУУР СУДЛАЛ: ОЛОЛТ, ШААРДЛАГА, ЗОРИЛГО" лекц болно
Эрхэм хүндэт Та бүхнийг "Эрдэмтдийн үг-54" шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай энэ удаагийн зочноор ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Shima Seiki tranning center” сургалт, судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич Доржийн ЭНХТУЯА "НООЛУУР СУДЛАЛ: ОЛОЛТ, ШААРДЛАГА, ЗОРИЛГО" сэдвийн хүрээнд монгол ямааны ноолуурын онцлог болон түүнийг боловсруулах чиглэлээр хийгдсэн судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүн, ололт амжилт хийгээд Монгол Улсын “стратегийн” гэсэн тодотголтой ноолуур түүхий эдийг бэлтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон экспортлоход тулгамдаж буй асуудлуудын талаар лекц уншина. ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд танхимд 2023 оны 05 дугаар сарын 10-ны лхагва гарагийн 15:00 цагт болно.Join Zoom Meetinghttps://us06web.zoom.us/j/89224188264...Meeting ID: 892 2418 8264Passcode: 174618
- Эрдэм шинжилгээний мэдээлэл