Үндсэн агуулга руу

Гишүүд

НОРОВСҮРЭН

НОРОВСҮРЭН


АКАДЕМИЧ ЖАДАМБААГИЙН НОРОВСҮРЭН

Ургамал хамгаалал, микробиологич

 

1966 онд Улаанбаатар хотод төрсөн.

1984 онд Улаанбаатар хотын 40-р дунд сургууль, 1984-1985 онд МУИС-д орос хэлний бэлтгэл, 1985-1990 онд ЗХУ-ын Киев хотын Украйны ХАА-н академид суралцаж Ургамал хамгааллын мэргэжлээр төгсжээ.

2001 онд ОХУ-ын К.А.Тимирязевийн нэрэмжит МХАА-н Академийн Микробиологи, Хөрс судлалын тэнхимд ”Почвенные актиномицеты редких родов в основных экосистемах Монголии” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 2007 онд ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Хөрс судлалын факультетын Хөрсний биологийн тэнхимд “Экология редких родов актиномицетов в почвах Монголии и их роль в почвообразовании” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2021 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1990 оноос ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд орж ажилласнаас хойш шинжлэх ухааны байгууллагад эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

“Хөдөлмөрийн хүндэт” медиаль, Дэлхийн Гуравдагч орны “Шилдэг залуу эрдэмтэн”-ий шагнал, Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Микробиологи, тэр дундаа хөрсний актиномицетийн судалгаагаар дагнан ажилладаг.

  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ