Үндсэн агуулга руу

Гишүүд

НЯМДАВАА

НЯМДАВАА

АКАДЕМИЧ ПАГВАЖАВЫН НЯМДАВАА 

Хүний их эмч, анагаахын вирус судлалч 

1947 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 7 дугаар багийн нутаг Хайлаастын амны Махбалынхны өвөлжөө хэмээх газар төржээ. 

1962-1966 онд Улаанбаатарын Хүн эмнэлгийн техникумийг хүний бага эмч, эх баригч мэргэжлээр, 1966-1971 онд АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

1974-1977 онд БНАГУ-ын Берлин хот дахь А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд суралцаж “Миксовирусын экологийг болжморын овгийн зэрлэг шувуун дээр судалсан дүн” сэдвээр анагаах ухааны доктор (Ph.D), 1989 онд ОХУ-ын анагаах ухааны академийн Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнд “Вируст халдварын өвчлөл, популяцын дархлаа тогтцын харьцуулсан судалгаа-БНМАУ-ын жишээн дээр” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1971-1974 онд АУДС-ийн физиологийн тэнхимд багш, 1978-1987 онд Эрүүлийг хамгаалах яамны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд вирус судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, 1987-1997 онд ЭАХНСУИ-ийн Вирус судлалын салбарын Молекул биологийн лабораторийн эрхлэгч, 1987-1990 онд ЭХЯ-ны урьдчилан сэргийлэх асуудал, эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч сайд, Улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч, 1990-1996 онд Эрүүл мэндийн сайд, 1996-1997 онд MCS компанийн Анагаах ухаан, биотехнологи хариуцсан дэд захирал, 1998-2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2005-2013 онд Шинжлэх ухааны Академийн тэргүүлэгч гишүүн, дэд ерөнхийлөгч бөгөөд Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, 2005-2014 онд ЭМЯ-ны Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний зөвлөх, “Томуугийн тандалтын сүлжээг байгуулан хөгжүүлэх” Монгол-АНУ-ын хамтарсан төслийн захирал, 2012 онд ЭМЯ-ны Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны гишүүн, 2016 онд тэргүүнээр нь ажиллаж ирсэн байна.

1978-1995, 1982-1987 онд ЭХЯ-ны ЭАХНСУИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1979-1986 онд ЭХЯ-ны Вирус судлалын ерөнхий мэргэжилтэн, 1980 онд “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 1990-2001 онд ерөнхий редактор, 1984 онд АНУ-ын Нью Йоркийн ШУА-ийн гишүүн, 1985-1988 онд ДЭМБ-ын Зүүн-өмнөд Азийн бүсийн хорооны Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний зөвлөх хорооны гишүүн, 1985-1992 онд ЭХЯ-ны Эрдмийн зөвлөлийн гишүүн, 1990-1992 онд дарга, 1990-1991 онд ДЭМБ-ын 43 дугаар чуулганы дэд ерөнхийлөгч, 1991-1992 онд ДЭМБ-ын 44 чуулганы ерөнхийлөгч, 1992-1995 онд ДЭМБ-ын Гүйцэтгэх хорооны гишүүн, 1997 онд ОХУ-ын Анагаах ухааны академийн “Вопросы вирусологии” сэтгүүлийн Редакцын зөвлөлийн гадаад гишүүн, 2003-2004 онд Вакцин дархлаажуулалтын глобал алъянс олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, 2004 онд ШУА-ийн дэргэдэх Анагаах ухаанаар шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2004-2013 онд зөвлөлийн дарга, 2005 онд Томуу болон амьсгалын замын бусад вируст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн гишүүн, 2005 онд “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн Редакцын зөвлөлийн гишүүн, 2007-2016 онд Ерөнхий редактор, 2005 онд ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2005 онд Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний хорооны үндэслэгч гишүүн, 2005-2016 онд тэргүүн, 2007-2019 онд Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2009 онд Монголын вирус судлалын нийгэмлэгийг үндэслэгч гишүүн, 2009-2015 онд тэргүүн, 2009-2012 онд Удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2016 онд ЭМЯ-ны Халдварт өвчин, тархвар судлал, нян судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, 2012 онд Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2014-2017 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Улаан бурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах” хорооны гишүүн, 2014 онд АШУҮИС-ийн дэргэдэх анагаах ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2014-2017 онд дэд дарга, 2014 онд ОХУ-ын Анагаах ухааны академийн “Эпидемиология и вакцино-профилактика” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 2020 онд ЭМЯ-ны Вирус, нян судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий мэргэжилтнээр томилогдон ажиллажээ.

1995 онд Тайланд улсын Рангситын Их сургуулийн хүндэт доктор, 1995 онд Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 1996 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 1996 онд Алтан гадас одон, 1997 онд профессор, 2001 онд Монгол улсын АУИС-ийн хүндэт доктор, 2001 онд Монгол улсын Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, 2004 онд Нийслэлийн Хангарьд одон, 2007 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, 2015 онд ШУА-ийн “Хубилай хаан” алтан медаль хүртсэн.

Анагаахын вирус судлал, вирусын экологи, хүний халдварт өвчин судлал, нийтийн эрүүл мэнд судлалын чиглэлээр зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ