Мэдээ мэдээлэл
ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛОВ
Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хүннү молл дахь “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав.
Нээлтийг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭНБДарга, доктор (Ph.D) Н.Тунгалаг үг хэлэв.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд доктор (Ph.D) Л.Уранбилэг “Өмнөд Монголоос олддог палеонтологийн сонирхолтой олдворууд”, докторант Ц.Чинзориг “Монгол орноос олддог тэмээн хяруул маягийн үлэг гүрвэл орнитомимозаврууд ба өнөөгийн судалгааны түвшин”, магистр О.Одбаяр “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”, ЭШАжилтан Л.Дагва-Очир “Дэлхийн геологийн тогтоц”, ЭШАжилтан Г.Алтаншагай “Бактерийн палеонтологи” сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Тус өдөрлөгт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн номын үзэсгэлэн худалдаа, Монгол орноос олддог Палеонтологийн олдвор, үлэг гүрвэлийн тухай сонирхолтой баримтат кино, “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг сонирхох боломжтой юм.