Мэдээ мэдээлэл
Р.БАРСБОЛДЫГ “ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т АЛДАРШУУЛАВ
ШУА-ийн
ахмадын холбоо нь жилд нэг хүнийг онцлон “Хүндэт
дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай. Өнөө жил энэхүү шагналыг академич Р.Барсболдод олголоо.
Р.Барсболд нь 1966-1969 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Ленинград хотын Урьдкембрийн геологи, геохронологийн хүрээлэнд аспирантурт суралцаж “Монгол орны говийн бүс нутаг дахь дээд цэрдийн хурдасны давхарга зүй, эртний сээр нуруугүй амьтад” сэдвээр геологи-минералогийн дэд эрдэмтэн, 1979 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд “Монгол орны цэрдийн галавын махан идэшт үлэг гүрвэлүүд” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. Улмаар 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртэж байжээ.
Р.Барсболд нь үлэг гүрвэл судлал,
эртний амьтан ургамлын болон
геологи-давхаргазүйн судалгааны салбарт одоог
хүртэл ажиллаж буй монголын нэртэй
эрдэмтэн хүн юм.