Мэдээлэл
Санамж бичиг
Хамтын ажиллагааны санамж бичиг
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулахтай холбоотой хамтын ажиллагааны суурийг тавьж цаашид хөгжүүлэх зорилготой. Хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд 2019-2021 онд хэрэгжүүлэх 6 зорилт 24 ажил бүхий хөтөлбөр батлагдсан. 2019 оны II хагас жилд төлөвлөсөн ажлын 55% буюу 13 ажлыг эхлүүлсэн байна. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд Эрдэнэт үйлдвэрт хэрэглээний судалгаа болон сургалт арга зүйн зөвлөгөө өгөх 64,2 сая төгрөгийн 7 гэрээг байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн.
Хамтран хэрэгжүүлсэн төслүүд
|
№ |
Хэрэглээний судалгааны ажлын нэр |
Хугацаа |
|
1 |
Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах |
2019-2020 |
|
2 |
Химийн хорт болон аюултай бодисын менежментийг сайжруулах |
2019-2020 |
|
3 |
Хаягдлын далан дээр газар хөдлөлтийн хурдатгал, сейсмик болон георадарын хэмжилт хийх |
2019-2020 |
|
4 |
“Оюуны өмчийн менежмент” сэдэвт сургалт |
2019-2020 |
|
5 |
Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдэд ажилласан маслонаас молибдений флотацийн цуглуулагч гаргах судалгаа |
2019-2020 |
|
6 |
Хаягдалын аж ахуйгаас дэгдэх “цагаан тоосны шинж чанар-тархалтын судалгаа ” |
2019-2020 |
|
7 |
Хаягдалын аж ахуйгаас дэгдэх “Цагаан тоосны тархалтын загварчлал” |
2019-2021 |
3. “Ай Пи Пи Ай” ХХКХамтын ажиллагааны зорилго нь оюуны өмчийн эрхийг хамгаалах, зөрчлийг арилгах, технологи дамжуулах үйл ажиллагааг зохион байгуулах, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгээс оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн болон бэлтгэж буй бусад бүтээлд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын мэдүүлэг гаргах талаар сургалт, мэргэшүүлэх дадлага явуулах, харьяа хүрээлэнтэй үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулахад оршино.