Мэдээ мэдээлэл
Шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ
“Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр, Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэл үзүүллээ.
Орчин цагийн шинжлэх ухаан үүссэний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсан 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан БШУ-ны сайдын тушаалаар шинээр академич цол хүртэж байгаа эрдэмтдэд нэг сая төгрөгийн шагнал олгож байхаар шийдвэрлэжээ.