Хууль, эрх зүй
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
| 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр | Улаанбаатар хот |
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад дурдсан чиглэлээр хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Б.Болор нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Засгийн газрын 2015 оны 368 дугаар
тогтоолын хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ,
ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ (2015-2021 ОН)
I. Тэргүүлэх чиглэл:
1. Хүний хөгжил, хүрээлэн буй орчин
2. Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт
3. Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи
4. Өндөр технологи
II. Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх цөм технологийн жагсаалт
“Хүний хөгжил, хүрээлэн буй орчин” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэл;
2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний технологи;
3. Биологийн төрөл, зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх технологи;
4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи;
5. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын технологи;
6. Хүрээлэн буй орчны менежмент, байгалийн болон техногенийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах технологи.
“Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх технологи;
2. Хүнс, тэжээлийн таримал ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх технологи;
3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи.
“Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи;
2. Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи;
3. Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи;
4. Нүүрс, газрын тос, өнгөт болон хар төмөрлөг боловсруулах технологи;
5. Зам, барилгын материал үйлдвэрлэлийн технологи;
6. Нэгдсэн тээврийн системийн дэвшилтэт технологи.
“Өндөр технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Биотехнологи;
2. Шинэ материал, нанотехнологи;
3. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, электроник.
------о0о-----
- Засгийн газрын тогтоол