Мэдээ мэдээлэл
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГРАНТ МИНИ СИМПОЗИУМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Энэ удаагийн 2016-2017 онд хэрэгжүүлсэн ШУА-ийн Грант төслийн үр дүнгийг өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар хэлэлцүүллээ. Грантад нийт 15 төслийн үр дүнг хэлэлцүүлж, тус төслөөс авч хэлэлцсэний дагуу дүгнэлтийг ШУТСан-д хүргүүлэхээр боллоо.
Грантыг нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой онолын суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаардлагатай нэмэлт судалгаа тооцоо, үндэслэл, боловсруулалт хийлгэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд нэг жилийн хугацаатай олгодог юм.