Хууль, эрх зүй
ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
| 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр | Улаанбаатар хот |
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйл болон 10.1.10 дахь заалт, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэгтгэн зохион байгуулах хүрээлэн, төвийн жагсаалтыг 1 дүгээр, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжин, их сургуулийн бүрэлдэхүүнд ажиллах хүрээлэн, төвийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт, ЗГ-ын 2015 оны 501-р тогтоолоор 23 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, 22 дахь заалтыг өөрчилсөн/
2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тогтоон 2015 оны I улиралд багтаан өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.
3. Эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн хөрөнгө, дэд бүтцийг хэвээр хадгалан, чиг үүргийнх нь дагуу ашиглуулах, “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор өөрчлөн найруулсан/ (Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4. Эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийн бус орлогыг банкинд байршуулж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг өргөжүүлэх зориулалтаар захиран зарцуулах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд олгохыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй.
5. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэгтгэн зохион байгуулах хүрээлэн, төвийн жагсаалт”-ын 3 дахь заалтын “ХААИС-ийн харьяа Төв аймгийн Батсүмбэр сум дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”, “Архангай аймаг дахь Өндөр уулын бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн станц”, “Өмнөговь аймаг дахь Говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн”, “ХААИС-ийн харьяа Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн”-г Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орон нутаг дахь салбараар, 5 дахь заалтын “ХААИС-ийн харьяа Улаангом дахь Газар тариалангийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц”-ыг Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн орон нутаг дахь салбараар, 6 дахь заалтын Шинжлэх ухааны академийн харьяа “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв”-ийг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Завхан аймаг дахь салбараар, мөн хавсралтын 12 дахь заалтын “Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв”-ийг Философийн хүрээлэнгийн орон нутаг дахь салбараар, 14 дэх заалтын “Орон нутаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцууд”-ыг Одон орон геофизикийн хүрээлэнгийн орон нутаг дахь салбараар тус тус ажиллуулсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор нэмж, 5 дахь заалтын дугаарыг 6 болгон өөрчилсөн/
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр тогтоол, "Археологийн хүрээлэн байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 159 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 210 дугаар тогтоол, "Технологийн инкубатор, Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори байгуулах тухай" Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 139 дүгээр тогтоол, "Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн байгуулах тухай" Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаар тогтоол, "Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 270 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Засгийн газрын 2015 оны 27 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ҮР ДҮН, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЧИГ ҮҮРГИЙН ДАВХАРДЛЫГ
АРИЛГАХ ЗОРИЛГООР НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮРЭЭЛЭН,
ТӨВИЙН ЖАГСААЛТ
№ | Эрдэм шинжилгээний байгууллага, төв | Орон тооны дээд хязгаар | Харьяалал | Бүтцийн өөрчлөлтөд хамрагдах хүрээлэн, төв, байгууллага |
1 | Хими, химийн технологийн хүрээлэн | 127 | ШУА | ШУА-ийн харьяа Хими, хими-технологийн хүрээлэн |
ШУА-ийн харьяа Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн | ||||
ШУА-ийн харьяа Технологийн инкубатор | ||||
2 | Анагаах ухааны хүрээлэн | 46 | АШУҮИС | ЭМЯ-ны харьяа Анагаах ухааны хүрээлэн |
| ||||
3 | Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн | 105 | ХААИС | ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн |
| ХААИС-ийн харьяа Төв аймгийн Батсүмбэр сум дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц | ||||
| ХААИС-ийн харьяа Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн /ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор нэмсэн/ | ||||
| Архангай аймаг дахь Өндөр уулын бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн станц /ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор нэмсэн/ | ||||
Өмнөговь аймаг дахь Говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн /ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор нэмсэн/ | ||||
4 | Мал эмнэлгийн хүрээлэн | 88 | ХААИС | ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн |
5 | Ургамал, газар тариалангийн хүрээлэн | 107 | ХААИС | ХААИС-ийн харьяа Дархан хотын Ургамал, газар тариалангийн хүрээлэн |
| ||||
| ||||
ХААИС-ийн харьяа Улаангом дахь Газар тариалангийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц | ||||
6 | Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн | 158 | ШУА | ШУА-ийн харьяа Биологийн хүрээлэн |
ШУА-ийн харьяа Ботаникийн хүрээлэн | ||||
ШУА-ийн харьяа Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв | ||||
7 | Газарзүй, гео-экологийн хүрээлэн | 158 | ШУА | ШУА-ийн харьяа Газарзүйн хүрээлэн |
ШУА-ийн харьяа Гео-экологийн хүрээлэн | ||||
ШУА-ийн харьяа Информатикийн хүрээлэнгийн геоинформатикийн лаборатори | ||||
8 | Түүх, археологийн хүрээлэн | 97 | ШУА | ШУА-ийн харьяа Түүхийн хүрээлэн |
ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн | ||||
9 | Физик, технологийн хүрээлэн | 143 | ШУА | ШУА-ийн харьяа Физик, технологийн хүрээлэн |
ШУА-ийн харьяа Информатикийн хүрээлэнгийн Инженер техникийн алба | ||||
ШУА-ийн харьяа Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори | ||||
10 | Уул уурхайн хүрээлэн | 20 | ШУТИС | ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн |
11 | Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | 95 | ЭМСЯ | ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
Хүн судлалын үндэсний төв | ||||
12 | Философийн хүрээлэн | 50 | ШУА | ШУА-ийн харьяа Философи, социологи, эрхийн хүрээлэн |
Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв | ||||
13 | Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн | 35 | ШУТИС | ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн |
ШУТИС-ийн харьяа Нэхмэлийн хүрээлэн | ||||
| ||||
14 | Одон орон, геофизикийн хүрээлэн | 200 | ШУА | ШУА-ийн харьяа Одон орон геофизикийн судалгааны төв |
Орон нутаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцууд | ||||
15 | Палеонтологи, геологийн хүрээлэн | 82 | ШУА | ШУА-ийн харьяа Палеонтологийн төв |
ШУА-ийн харьяа Геологийн хүрээлэн | ||||
16 | Хэл зохиолын хүрээлэн | 50 | ШУА | ШУА-ийн харьяа Хэл зохиолын хүрээлэн |
17 | Математикийн хүрээлэн | 20 | МУИС | МУИС-ийн Математикийн хүрээлэн |
ШУА-ийн харьяа Информатикийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн лаборатори | ||||
18 | Цөмийн физикийн судалгааны төв | 20 | МУИС | МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв |
19 | Боловсролын хүрээлэн | 51 | БСШУЯ | БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн |
20 | Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн | 15 | БСШУЯ | БСШУЯ-ны харьяа Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл |
21 | Олон улсын харилцааны хүрээлэн | 37 | ШУА | ШУА-ийн харьяа Олон улс судлалын хүрээлэн |
22 | Стратеги судалгааны хүрээлэн /ЗГ-ын 2015 оны 501-р тогтоолоор өөрчилсөн/ | 45 | Үндэсний аюулгүй байдлын зөвлөл | Стратегийн судалгааны хүрээлэн |
| Үндэсний хөгжлийн хүрээлэн | ||||
|
/ЗГ-ын 2015 оны 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ |
|
|
|
| 24 | Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн /ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор нэмсэн/ | 45 | ХААИС | ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн |
ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор жагсаалтын 2, 3, 5 дахь заалтын орон тооны дээд хязгаарт өөрчлөлт оруулсан.
Засгийн газрын 2015 оны 27 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ТӨСВИЙН БУС ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР САНХҮҮЖИН,
ИХ СУРГУУЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ХҮРЭЭЛЭН,
ТӨВИЙН ЖАГСААЛТ
№ | Хүрээлэн, төв | Харьяалал |
1 | МУИС-ийн Шинэ материал судлалын төв | МУИС |
2 | ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн | ШУТИС |
3 | ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн | ШУТИС |
4 | СУИС-ийн Соёл, урлагийн хүрээлэн | СУИС |
5 | МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн | МУИС |
6 | Хөдөө аж ахуйн техникийн судалгаа туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци | ХААИС |
- Засгийн газрын тогтоол