Үндсэн агуулга руу

Мэдээлэл

Шинжлэх ухааны докторын зэрэг горилогчийг батлахад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2018 оны 12 сарын

28-ны өдөр


Дугаар А/178
Улаанбаатар хот

Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах,

олгох журмын хэрэгжилтийг хангах тухай 

Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах олгох журмын 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журмын хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. Шинжлэх ухааны докторын зэрэг горилогчийг батлахад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг 1 дүгээр хавсралтаар, Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулахтай холбогдон гарах зардлын жишгийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллахыг шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлүүд (академич С.Батмөнх, Л.Болд, Ш.Болдбаатар, Н.Бэгз, Б.Бямбаа, Т.Ган-Эрдэнэ, Д.Доржготов, Ц.Лхагвасүрэн, С.Нарангэрэл, С.Нямзагд, Д.Сангаа, Ч.Содномцэрэн, Г.Чулуунбаатар, доктор Я.Адьяа, Б.Дорж, Д.Мягмар)-д даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                              Д.РЭГДЭЛ 

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар

сарын 28-ны өдрийн А/178 тоот тушаалын 1 дүгээр хавсралт


Шинжлэх ухааны докторын зэрэг горилогчийг батлахад

тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт

Шинжлэх ухааны докторын зэрэг горилогчийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага нэр дэвшүүлэхдээ журамд заасан шаардлага болон дор дурьдсан шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

1. Горилогчийн судалгааны ажпын сэдэв, төлөвлөгөө, үзэл баримтлалыг эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталсан байх;

2. Тухайн эрдмийн зөвлөл ийнхүү хэлэлцэн батлахдаа дор дурьдсан шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:

2.1. Судалгааны мэдээллийн бааз, үндсэн хэрэглэгдэхүүнийг бүрдүүлж дууссан байх;

2.2. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журамд заасан горилогчид тавигдсан үндсэн шаардлагуудыг хангасан эсвэл хангах боломж бүрдсэн байх

2.3. Диссертацийн үндсэн бичвэрийн гуравны нэгээс доошгүй хувь нь бэлэн болсон байх:

3. Эдгээр шаардлага, шалгуурыг хангасан горилогч, түүний бүтээлийг тухайн эрдмийн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргаж Шинжпэх ухааны Академид хуралдааны тэмдэглэл, тогтоолын хамт ирүүлнэ. Эрдмийн зөвлөлийн шийдвэрт горилогчийн харьяалагдаж судалгааныхаа ажпыг дуусгах эрдэм шинжилгээний байгууллагыг батлах, эрдэм шинжилгээний зөвлөхүүдийг томилох талаарх саналыг тодорхой тусгасан байна.

Шинжлэх ухааны докторын зэрэг горилогч, түүнийг харьяалуулсан эрдэм шинжилгээний байгууллагын хооронд үүсэх харилцааг тухайн эрдэм шинжилгээний байгууллагын дотоод журмаар зохицуулна.

Горилогчоор баталсан шийдвэр 3 жилийн хугацаанд хүчинтэй байна.

- - - о о О о о - - -

← Бүх мэдээ