Зарлал
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээн болно
Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан Эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлүүдээр 2019 оны 11 сарын 7-оос 24-ний өдрүүдэд явуулахаар боллоо.
Тэмцээний удирдамж татах (мэдүүлгийн загварыг хавсаргав)
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ
БИЕИЙН ТАМИРЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО:
Монгол улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдэл, нийгмийн идэвх санаачлагыг өрнүүлэх, спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилго оршино.
ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ:
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 10 сарын 4-ний өдрийн А/111 тоот тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын хүрээнд
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Шинжлэх ухааны Академи
Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Монгол улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага
Нийгмийн даатгалын татвар 3-аас дээш сар төлсөн тухай байгууллагын үндсэн албан хаагч (НДДэвтэр нь тэмцээнд оролцох эрхийн мандат болно)
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ:
1. Шатар
- Холимог баг (эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүнтэй)
- Эрэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүнтэй)
- Эмэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүнтэй)
2. Ширээний теннис
- Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
- Эрэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүнтэй)
- Эмэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүнтэй)
3. Волейбол
- Эрэгтэй баг (6+3 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (6+3 гишүүнтэй)
4. Сагсан бөмбөг
- Эрэгтэй баг (5+3 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (5+3 гишүүнтэй)
ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Техникийн зөвлөгөөн
2019 оны 10 сарын 31-ний Пүрэв гарагийн 15:00 цагт
ШУА-ийн 3- давхарын Их чуулганы танхимд (СБД, 8-р хороо, СТӨ, 303 тоот)
Нээлтийн ажиллагаа
2019 оны 11 сарын 10-ны Ням гарагийн 12:00 цагт
УСУГ-ын спорт цогцолбор (БЗД, 15-р хороо, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн баруун талаар хойшоо өгсөөд өөрийн байранд)
Шатар
2019 оны 11 сарын 7-ны Пүрэв гарагийн 8:30 цагт
Хос мастер шатрын клуб (БЗД, 13-р хороо, ерөнхий боловсролын 84-р сургуулийн зүүн хойно байрлалтай өөрийн байранд)
Волейбол
2019 оны 11 сарын 10-аас 11-ний өдөр 8:00-21:00 цагт
УСУГ-ын спорт цогцолбор (БЗД, 15-р хороо, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн баруун талаар хойшоо өгсөөд өөрийн байранд)
Ширээний теннис
2019 оны 11 сарын 22-ны Баасан гараг 8:30 цагт
Ширээний теннисний “Оч” клуб (ЧД, 1-р хороо, Улсын дээд шүүхийн байрны урд өөрийн байранд)
Сагсан бөмбөг
2019 оны 11 сарын 23-аас 24-ний өдөр 8:00-21:00 цагт
УСУГ-ын спорт цогцолбор (БЗД, 15-р хороо, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн баруун талаар хойшоо өгсөөд өөрийн байранд)
Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол
2019 оны 11 сарын 24-ний Ням гарагийн 18:00 цагт
УСУГ-ын спорт цогцолбор (БЗД, 15-р хороо, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн баруун талаар хойшоо өгсөөд өөрийн байранд)
БАЙР, ШАГНАЛ:
Тэргүүн байр: Шилжин явах цом, Мөнгөн шагнал, Өргөмжлөл
Төрөл тус бүрт
1-р байр: Цом, Алтан медаль, Мөнгөн шагналь, Өргөмжлөл
2-р байр: Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Өргөмжлөл
3-р байр: Хүрэл медаль, Мөнгөн шагнал, Өргөмжлөл
Шилдэг тоглогч: Мөнгөн шагнал, Өргөмжлөл