Мэдээ мэдээлэл
ШУА-ийн грантаар 2023 онд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа
Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2023.04.12/ хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
· ШУА-ийн грантаар 2023 онд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг батлав. Тодруулбал БШУЯ-аас ШУА-ийн грантыг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөг баталжээ. ШУА харьяа хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудаас нийт 33 төсөл саналаа ирүүлснээс ажлын хэсэг 18 төслийг шалгаруулж грант олгохоор болж байгаа юм.
· ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Одоогоор ШУА-ийн 3 хүрээлэнгийн захирал түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хүрээлэнгийн захирлыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шинэчлэгдсэн журмыг баримтлан сонгон шалгаруулахыг үүрэг болголоо.
· ШУА-ийн Биологийн хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлав.