Мэдээ мэдээлэл
ШУА-ИЙН ИХ ЧУУЛГАН ЭНЭ САРЫН 30-НД БОЛНО
ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ШУА-ийн Их чуулганы тов, хэлэлцэж ээлжит Их чуулганыг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.
2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэх юм.
Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь өдгөө АШУҮИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-д харьяалуулах тухай салбарын тэргүүлэх эрдэмтдийн гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Энэ асуудлыг шат дараатай хэлэлцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж Тэргүүлэгч гишүүд үзлээ.