Мэдээлэл
Судар Бичгийн Хүрээлэнг Шинжлэх Ухааны Хүрээлэн болгон өөрчилжээ.
2 дугаар сарын 5-н сард Судар Бичгийн Хүрээлэнг Шинжлэх Ухааны Хүрээлэн болгон өөрчилжээ. Шинжлэх Ухааны Хүрээлэн нь дуун хөрвүүлгийн тасаг, түүх, газар зүйн тасаг, гэрэл зургийн лаборатори, номын сан зэрэг зохион байгуулалтын нэгжүүдийг цаашид бэхжүүлэхийн хамт тариалангийн тасаг, геологийн тасаг зэргийг байгуулжээ. Хүрээлэн Монгол орны газарзүй, амьтан, ургамал, Монголын түүх хэл, уран зохиолын хөгжлийн хөгжлийн асуудлыг судалж, Монгол орны говь, хангай, тал нутагт физик газарзүйн судалгааны ажил хийж, газрын зургийг хэвлэн гаргажээ. Мөн ургамлын нэр төрлийг бүртгэх, ургамлын тархалтын анхны зураг болон хөрсний шинжийг тодорхойлох, малын тэжээлийн ургамал, үр тарианы аж ахуй байгуулах боломжийг мал маллагааны шилдэг арга туршлагыг дэлгэрүүлэх зэрэг судалгааны ажил явуулж байлаа. Энэ үед Монголын шинжлэх ухааны хөгжилд хэл шинжлэлийн судалгааны ажил томоохон байр суурь эзэлж байв. Нэр томъёоны хувьд аман зохиолын хэрэглэгдэхүүн цуглуулах, монгол хэлний тайлбар толь зохиоход гол анхаарал хандуулж байв.
- Он дарааллын хэлхээ