Үндсэн агуулга руу

Мэдээлэл

Техник, Технологийн салбарын Бага чуулган

ШУА-ИЙН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН


Техник, технологийн салбарын бага чуулган нь 5 академич, 8 доктор (Sc.D), 18 доктор (Ph.D) зэрэг цолтой шилдэг эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, туршилт судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын боловсруулсан шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил, шинэ техник-технологи, бусад эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцэж дүгнэлт гаргах, тэдэнд туслахад чиглүүлэн ажилладаг.

Техник, технологийн салбарын бага чуулганы үйл ажиллагааны хүрээнд ШУТИС, түүний харьяа Уул уурхайн хүрээлэн, Дулааны техник, үйлвэрлэлийн экологийн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн зэрэг хүрээлэнгүүд, Барилга архитектур корпораци, Самоинститут, Хөдөө аж ахуйн техникийн корпораци, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй шууд холбоотой ажилладаг.

← Бүх мэдээ