Мэдээ мэдээлэл
Тэргүүлэгчдийн хурлаар “Хэрэглээний биотехнологийн төв байгуулах” төслийг дэмжлээ
ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж баталлаа.
Нэгдүгээрт, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн боловсруулсан “Хэрэглээний биотехнологийн төв байгуулах” төслийн саналтай танилцаж, тэргүүлэгч гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэн БШУЯ болон бусад байгууллагуудад танилцуулж ажиллахыг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидад үүрэг болголоо.
Хоёрдугаарт, ШУА-ийн гишүүнийг сонгох сонгууль хоёр жил тутамд явагддаг журмын дагуу 2022 онд ШУА-ийн гишүүнийг сонгох шинжлэх ухааны салбар, чиглэл, тоог тогтоох асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
Физик, математик, информатикийн салбараас-1,
Хими, биологийн салбараас-1,
Геологи, газарзүй, байгаль орчны салбараас -1,
Техник, технологийн салбараас -1,
Нийгмийн шинжлэх ухааны салбараас-1,
Хүмүүнлэгийн ухааны салбараас-1,
Анагаахын шинжлэх ухааны салбараас -2,
Хөдөө аж ахуйн
шинжлэх ухааны салбараас-1 гишүүн байхаар тогтлоо.
Тодруулбал, эдгээр
салбарын нийт 9 гишүүнийг ШУА-ийн гишүүнээр шинээр сонгох
квотыг батлав.