Гишүүд
ЦЭРЭНСОДНОМ
АКАДЕМИЧ ДАЛАНТАЙН ЦЭРЭНСОДНОМ
Монгол хэл, уран
зохиолын багш
1937 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын Арбулаг хэмээх газар төржээ.
1957 онд Сүхбаатар аймгийн төвийн арван жилийн дунд сургууль, 1962 онд МУИС-ийн монгол хэл, утга зохиолын ангийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцан төгссөн.
1972 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Литературная деятельность и поэтическое творчество Чойжи-Одсэра” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, 1983 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд “XIII-XIV зууны үеийн монгол яруу найргийн өв” (онол, түүхийн судлалаар) сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1962-1973 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1973-1974 онд Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1974-1990 онд Утга зохиолын секторын эрхлэгч, 1990-2005 онд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1990 онд Монголын соёлын сангийн удирдах зөвлөлийн гишүүн, 1995 онд Олон улсын Равжаа судлалын төвийн удирдах зөвлөлийн гишүүн, 1995 онд Хэл бичгийн ухаанаар боловсролын доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2005 оноос Монголын нууц товчоо судлалын төвийн тэргүүн, 2010 онд МУИС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, 2011 онд МУИС-ын Монгол судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын Төрийн шагнал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ.
Монгол аман зохиол судлал, Монголын эртний утга зохиол судлал, Монгол бурхны шашны уран зохиол судлал, Монголын нууц товчоо судлалын чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан