Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Их Чуулган

ШУА-ийн Жинхэнэ гишүүн (Академич)

АКАДЕМИЧ ДЭНДЭВИЙН ДУГАР

(1925-1981)

Багш

1925 онд  Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Оргихын гол хэмээх газар төрсөн.

1944 онд Улаанбаатарын Багшийн сургуулийг төгсжээ.  

1962 онд “Нэгдлийн таваарын аж ахуй” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1964 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ.

1944-1945 онд Санхүүгийн сургууль, нэгдүгээр дунд сургуульд багш, 1951-1952 онд МАХН-ын Төв хороонд боловсон хүчний хэлтэст зааварлагч, 1952-1954 онд Мал аж ахуйн яаманд нэгдлийн хэлтсийн дарга, 1954-1955 онд Мал аж ахуйн яаманд орлогч сайд, 1955-1958 онд Намын дээд сургуульд багш, 1962-1963 онд Улсын төлөвлөгөөний комисст ХАА-н хэлтсийн дарга, 1963-1971 онд Эдийн засгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.

1948-1951 онд Намын үүрийн товчооны гишүүн, 1954-1955 онд Намын үүрийн нарийн бичгийн дарга, 1954 онд МАХН-ын XII их хуралд төлөөлөгч зэрэг сонгууль ажлыг гүйцэтгэж байжээ.

Монгол улсын эдийн засгийн хөгжилт, ХАА-н нэгдлийн аж ахуйн таваарлаг чанарыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэх хүчний хөгжил байршилтын чиглэлээр зонхилон ажилласан байна.