Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Тэргүүлэгчдийн газар

Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтэс

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

  • Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг олон улсын чиг хандлага, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан тодорхойлж хөгжүүлэх, судалгаа боловсруулалтын ажлыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, улсын эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан хөгжүүлэхэд салбарын хэмжээнд дэмжлэг үзүүлэх, мониторинг хийж үнэлэлт өгөх;
  • Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэн эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, эрдэмтэн, судлаачдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургалт, семинар зохион байгуулах;
  • УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэх эрх зүй, бодлогын баримт бичгүүдэд судлаачдын саналыг тусгуулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар бодлогын зөвлөмж боловсруулж төр засаг, удирдах байгууллагуудад хүргүүлэх;
  • Салбарын бага чуулган, бүтцийн академиудын өдөр тутмын үйл ажиллагаа;
  • Салбарт хэрэгжиж байгаа суурь судалгааны төсөл, грант төслийн гүйцэтгэл, үр дүнд хяналт шинжилгээ хийх;
  • Дууссан төслийн тайланд дүгнэлт гаргах, шинээр эхлэх суурь судалгааны төслийн саналыг хэлэлцэх;
  • Олон улсын хурал, симпозиум, сургалт семинар зохион байгуулах;
  • Нэрт эрдэмтдийн ойн арга хэмжээг тэмдэглэх;
  • Шинжлэх ухааны сэтгүүл хөгжүүлэлт;
  • Хүүхэд, залуучуудад зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал товхимол эрхлэн гаргах; 
  • Эрдмийн аян хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Шинжлэх ухааны мэдлэг, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх
  • Олон нийтэд зориулсан “Эрдэмтдийн цуврал лекц” зохион байгуулах зэрэг болно.

ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтэс нь Физик, Математик, Хими, Биологи, Геологи, Газарзүй, Нийгмийн ухаан, Техник, технологийн салбарын бага чуулганууд болон Монголын Анагаах Ухааны Академи, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи гэсэн бүтцийн хоёр академийн өдөр тутмын үйл ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээгээр харьяа хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагаатай нягт холбоотой ажиллаж байна. 

Хэлтсийн бүрэлдэхүүн

Сайнбилэгийн БАЯННАСАН

Сайнбилэгийн БАЯННАСАН

Хэлтсийн дарга, доктор (Ph.D)

Утас: 266557 · Цахим шуудан: bayannasan@mas.ac.mn

Цэрэндоржийн БОЛОРТАМИР

Цэрэндоржийн БОЛОРТАМИР

Шинжлэх ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D)

Утас: 263364 · Цахим шуудан: bolortamir@mas.ac.mn

Батбуяны ЗОЛЖАРГАЛ

Батбуяны ЗОЛЖАРГАЛ

Шинжлэх ухааны сурталчилгаа, түгээн дэлгэрүүлэлт хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D)

Утас: 263364 · Цахим шуудан: zoljargal@mas.ac.mn

Анандын АМАРСАНАА

Анандын АМАРСАНАА

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D)

Утас: 263364 · Цахим шуудан: amarsanaaa@mas.ac.mn

Чулуунбатын БАТЦЭЦЭГ

Чулуунбатын БАТЦЭЦЭГ

Байгалийн ухааны салбар хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D)

Утас: 263364 · Цахим шуудан: battsetsegch@mas.ac.mn

Дамирангийн ЭНХ-АМГАЛАН

Дамирангийн ЭНХ-АМГАЛАН

Шинжлэх ухааны хэвлэлийн асуудал болон Бүтцийн академи хариуцсан мэргэжилтэн

Утас: 265916 · Цахим шуудан: denkhamgalan@mas.ac.mn