Гишүүд
АЛТАНСҮХ (1950-2009)
АКАДЕМИЧ НОРОВЫН АЛТАНСҮХ (1950-2009) Ургамлын селекц, үрийн аж ахуйн агрономич 1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Москва хотын К.А.Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академид суралцан агрономич мэргэжлээр төгсжээ. 1989 онд ОХУ-ын Санкт-Петрбургийн Н.И.Вавиловын нэрэмж
АКАДЕМИЧ НОРОВЫН АЛТАНСҮХ
(1950-2009)
Ургамлын селекц, үрийн аж ахуйн агрономич
1950 онд Улаанбаатар хотод төрсөн.
1975 онд Москва хотын К.А.Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академид суралцан агрономич мэргэжлээр төгсжээ.
1989 онд ОХУ-ын Санкт-Петрбургийн Н.И.Вавиловын нэрэмжит Ургамлын аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-д зусах зөөлөн буудайн селекцийн эх материал гаргах” сэдвээр дэд эрдэмтэн, 2004 онд Монгол Улсын ШУА-д “Зусах зөөлөн буудайн селекцид генетикийн нөөцийг ашиглах” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. 2008 онд ШУА-ийн академич хэргэм хүртжээ.
1975 -1993 онд Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 1993-2001 онд ХААИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, проректор, ректор, 2006-2009 онд Монгол Улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Биологи, ХАА-н салбарын бага чуулганы дарга, Ургамал, газар тариалангийн мэргэжлээр доктор (Ph.D), шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга зэрэг сонгуульт болон томилолтын ажил үүргийг гүйцэтгэж байв.
Токиогийн ХААИС, ОХУ-ын Эрхүү, Новосибирскийн ХАА-н академийн хүндэт профессор, БНСУ-ын ХАА-н шинжлэх ухаан, технологийн хүндэт ажилтан, Канадын агрономын холбооны гишүүн, Казахстан улсын ХАА-н ШУ-ны Академийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын ХАА-н ШУА-ийн (ВАСХНИЛ)-ийн гадаад гишүүн болж байв.
Алтан гадас одон, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, ШУ-ы тэргүүний ажилтан, ШУА-ийн 1-р зэргийн шагнал, Олон улсын оны эрдэмтэн, ОХУ-ын Санкт-Петербургийн 300 жилийн ойн медаль, Америкийн энх тайвны шагнал, ОХУ-ын ХААШУА-ийн И.И.Синягиний нэрэмжит медаль, ОХУ-ын ШУА-ийн “Сигма” мөнгөн тэмдгээр шагнуулжээ.
Монгол Улсад ХАА-н таримлын селекц явуулах, ХАА-н таримлын үндэсний генебанк байгуулах, ХХI зуунд газар тариалан эрхлэх шинжлэх ухааны концепц боловсруулах, ургамлын гений нөөцийг селекцид ашиглах чиглэлээр зонхилон ажиллаж, буудайн Орхон 85, Дархан-11, Дархан-2, Бурхант зэрэг 20 гаруй сортыг гаргаж Дархан-34, Дархан-74 сортыг нутагшуулсан байна.
- Жинхэнэ гишүүн
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан