Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

АМАРСАЙХАН

АКАДЕМИЧ ДАМДИНСҮРЭНГИЙН АМАРСАЙХАН Геоинформатикч, радиофизикч 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. 1987 онд Тбилисийн их сургуулийг радиофизикч мэргэжлээр, 1992 онд Нидерландын Агаар-сансрын зураглал, дэлхий судлалын олон улсын институтийг геоинформатикч мэргэжлээр т

АМАРСАЙХАН

АКАДЕМИЧ ДАМДИНСҮРЭНГИЙН АМАРСАЙХАН

Геоинформатикч, радиофизикч

1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. 

1987 онд Тбилисийн их сургуулийг радиофизикч мэргэжлээр, 1992 онд Нидерландын Агаар-сансрын зураглал, дэлхий судлалын олон улсын институтийг геоинформатикч мэргэжлээр төгссөн.

1996 онд “Газарзүйн мэдээллийн системийг зайнаас тандсан мэдээ, мэдлэгт тулгуурласан аргаар баяжуулах нь” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D), 2006 онд “Орон зайн нийлмэл мэдээллийн системийг олон эх сурвалжийн мэдээгээр баяжуулах шинжлэх ухааны үндэс” сэдвээр техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1987-1990 онд ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд инженер, програмч, 1990-2002 онд ШУА-ийн Информатикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, салбарын эрхлэгч, 2001 онд Английн Ньюкастлийн их сургуульд эрдэмтэн судлаач, 2002-2004 онд Японы Тохокугийн их сургуульд профессорын статустай судлаач багш, 2004-2006 онд Солонгосын Гёонсаны үндэсний их сургуульд зочин профессор, 2006-2008 онд ШУА-ийн Инкубаторын захирал, 2007-2015 онд ШУА-ийн Информатикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгч, 2008-2009 онд Германы Дортмундын техникийн их сургуульд зочин профессор, 2007-2017 онд МУИС-ийн Газарзүйн тэнхимд профессор багшаар ажиллаж байна.

ШУА-ийн Геологи-газарзүйн салбарын бага чуулганы гишүүн, Информатикийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Газарзүй-геологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Олон улсын тандалт судалгааны сэтгүүлийн шүүмжлэгч, Монголын Гумбольдтын клубийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. 

2000 онд Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн залуу эрдэмтний шагнал, 2005 онд Монгол улсын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн дэд тэргүүн байрын шагнал, 2006 онд Олон улсын тандан судалгааны нийгэмлэгийн шилдэг бүтээлийн шагнал, 2011 онд түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл Олон улсын зураг зүйн холбооны шилдэг өгүүлэл, 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулсан.

Агаар-сансрын тандан судлалын онолын болон практик хэрэглээг хөгжүүлэх, газарзүйн ба орон зайн мэдээллийн системийг байгуулах, дүрс боловсруулалт дахь хиймэл оюуны аргуудыг хөгжүүлэх зэрэг олон талт судалгааны чиглэлээр зонхилон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Газарзүйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ